ҮНДЭСНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монгол улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн бүтцэд Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар төр хувийн хэвшлийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо. Өнөөдөр буюу 2025 оны 9-р сарын 25-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, МҮХАҮТ хамтран Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцэх, санал авах олон талт хэлэлцүүлгийн хүрээнд Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал эдийн засгийн өнөөгийн байдал, үндсэн чиглэлийн бүтэц, дунд хугацааны зорилтуудын хүрэх үр дүнгийн талаар танилцуулга хийсэн бөгөөд олон улсын өрсөлдөх чадварын эрэмбийг 61-50 болгож 11 байраар урагшлуулахаар төлөвлөж, түүний төлөө төрийн байгууллагууд ажиллана гэдгийг онцлов. Хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх, төрийн эдийн засаг дах, транзит коридорыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүлэв.


