(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ БА ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БҮС НУТГИЙН БОДЛОГЫН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦЛОО

2025/09/19 0

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Саруул 2025 оны 9 дүгээр сарын 15–16-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Нийлүүлэлтийн сүлжээ ба зохистой хөдөлмөр эрхлэлт сэдэвт олон улсын бүс нутгийн бодлогын чуулганд Монгол Улсыг төлөөлөн оролцлоо.

Энэхүү чуулганыг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ILO)-ын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар зохион байгуулж байгаа бөгөөд төрийн болон олон улсын байгууллагууд, бизнесийн гишүүнчлэлийн байгууллагууд, судлаачид, шинжээчид өргөнөөр оролцож байна.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын орлогч дарга бөгөөд Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Kaori Nakamura-Osaka – тай албан уулзалт хийж Монголын эдийн засгийн хөгжилд хувийн хэвшил, ажил эрхлэлтийг дэмжих, ялангуяа залуучуудын ажил эрхлэлт, цахим эдийн засгийн үүрэг роль зэрэг эдийн засгийн суурь асуудлуудын талаар хэлэлцлээ. Түүнчлэн ОУХБ-ын Зохистой хөдөлмөрийн асуудал хариуцсан захирал хатагтай Xiaoyan Qian болон багийн гишүүдтэй уулзаж “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, бизнесийн байгууллагуудын оролцоо, сорилт ба боломжууд” сэдвээр илтгэл тавьж, Монгол улсад зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тус асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

Түүнчлэн НҮБ-ыэ Даян Дэлхийн Тунхагийг хэрэгжүүлэх бүсийн захирал хатагтай Neha Dan тай уулзаж Монголын компаниуд тус Тунхагийн 10 зарчимд нэгдэх, БОНЗ-ын хэрэгжилтийг бэхжүүлэх тал дээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06