ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ДЭРГЭД АРБИТР АЖИЛЛАЖ ЭХЭЛЖЭЭ

Анх “Худалдааны танхим” байгуулах санаачилгыг тухайн үеийн Гадаад худалдааны сайд агсан, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан, Танхимын хүндэт гишүүн Д.Гомбожав гаргасан бөгөөд энэ нь өнөөдрийн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын үндэс суурь болж өгсөн байдаг ажээ.
Худалдааны танхим нь Дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, -Худалдааны арбитрч гэсэн 3 орон тоотой ажиллахаар болж, Гадаад худалдааны яамны харьяанд үйл ажиллагаа явуулсан байна.
Мөн Худалдааны танхимын дэргэд АРБИТР ажиллаж эхэлснээр худалдааны маргааныг хянан шийдвэрлэх анхны үйл ажиллагаа нь эхэлсэн ба "Гадаад худалдааны арбитр” байгуулагдсан он цагийг заан, цаг хугацааны тэмдэглэлд бичигдэн үлдсэн ба гадаад, дотоодын эдийн засгийн хэлцэл, хөрөнгө оруулалт, эд хөрөнгийн шинжтэй харилцаанаас үүссэн эрх зүйн маргаантай холбогдон гарсан нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж эхэлжээ.