(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ҮР НӨЛӨӨНИЙ ТАЛААР ЯРИЛЦЛАА

2025/08/28 1

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа, Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн Удирдах Зөвлөлийн дарга Б.Сэргэлэн нар Европын Холбооны хосолмол түншлэлийн хөтөлбөрөөс Монгол Улсын Дээд Шүүх,  Германы эрх зүйн хамтын ажиллагааны сантай хамтран хэрэгжүүлж байгаа  “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн суурин зөвлөх ноён Кристоф Копецки, төслийн зөвлөх хатагтай, хууль зүйн шинжлэх ухааны доктор Эвэлин Хеннинг нарыг /2025.08.22/ хүлээн авч, уулзлаа. 

Талууд уулзалтын хөтөлбөрийн дагуу МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр, Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн үйл ажиллагаа, процесс, ялангуяа эвлэрэх нөхцөл тодорхойлох, дахин хэлэлцээр хийх, хэлцэлд өөрчлөлт оруулах болон эвлэрэлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг баталгаажуулахад  Зээлийн мэдээллийн сан зэрэг санхүүгийн зөөлөн дэд бүтэцтэй хамтран ажиллах, маргалдагч талууд шүүхийн дэргэдэх болон хувийн эвлэрүүлэн зуучлалыг сонгох боломж, арга замууд,  Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, үр нөлөөний талаар мэргэжлийн  хүрээний яриа-хэлцүүлэг  өрнүүллээ.

Доктор Эвэлин Хеннинг Монголын Олон Улсын Арбитрын сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны ахиц дэвшил, ажил хэргийн нэр хүндийн өсөлт, түүнчлэн Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн  эвлэрэл-харилцан ойлголцолд зуучлах процессын хөгжүүлэлт, оновчлол, процесс шинэчлэлт, шинэчилсэн процессыг эхлэхийн өмнө авбал зохих арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийг сайшааж, онцлон ач холбогдол өглөө.  Тэрээр ХБНГУ-ын Франкфурт хотын шүүхийн шүүгч-эвлэрүүлэн зуучлагч, Сингапурын Олон Улсын Арбитрын арбитрч, Германы хамтын ажиллагааны олон улсын байгууллагын БНХАУ дахь төлөөлөгчийн газарт тус тус ажиллаж байсан ХБНГУ-ын Хоссе мужийн Хууль зүйн яамны түшмэл юм.

БМЭЗТөвийн Удирдах Зөвлөлийн дарга ноён Б.Сэргэлэн бизнесийн маргааны эвлэрэлд зуучлах мэргэжлийн үйлчилгээний тусламжтайгаар талууд маргааны хүрээнд хэлэлцээр хийх, учирсан ба учирч болох санхүүгийн ба бусад эрсдлийг үнэлэх, харилцан тохирох нөхцөл-шийдэлд ашиглах, эдгээрээр хязгаарлагдахгүй ADR арга замуудыг улам бүр хөгжүүлэх зорилттой ажиллаж байгаа маань  Монгол Улс дахь  хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, Монгол Улс итгэл даасан хөрөнгө хүлээн авагчаар хүлээн зөвшөөрөгдөхөд хувь нэмэр оруулах зорилгоор төвийн үйл ажиллагааг бодлогын өргөн цараатай удирдаж байгаагаа танилцуулахад Төслийн суурин зөвлөх Кристоф Копецки маргаан шийдвэрлэх соёлын хөгжлийг эдийн засгийн үр нөлөөтэй уялдуулан ажиллах стратеги нь содон шийдэл хэмээн тэмдэглэсэн байна. Ноён Кристоф Копецки сүүлийн 10 жилд Төв азийн орнуудад хосолмол түншлэлийг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн арвин туршлагатай нэгэн.

Уулзалтын төгсгөлд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Сарандаваа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь хуульд заасан зорилт, бүрэн эрхийнхээ хүрээнд БМЭЗТөвийн үйл ажиллагааны хөгжүүлэлт, бизнесийн маргааны эвлэрэл-ойлголцолд зуучлах үйлчилгээний чанар, үр нөлөөний ахицыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад МҮХАТ-ын Ерөнхийлөгчийн ажлын албаны менежер хатагтай Р.Оюун-Эрдэнэ, Монголын Олон Улсын Арбитрын мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ, Бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах төвийн ерөнхий медиатор Ч.Баяртуул, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн суурийн зөвлөхийн туслах С.Одончимэг, тус төслийн ажилтан Б.Батжаргал нар оролцлоо.

Гишүүн
МҮХАҮТ, Арбитрт талархаж явдаг. Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ 👍
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05