(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ТӨСӨЛД ШАЛГАРСАН ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД САНХҮҮГИЙН ТЭТГЭЛЭГ, СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН, ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦААГ АВНА

2025/08/27 0

Энэхүү салбар хуралдааны панелист МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул: Энэхүү салбар хуралдаанаар зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэхээс гадна, тэдний эдийн засагт оруулж буй бодит хувь нэмрийг тодотгон харуулж, цаашдын дижитал шилжилт, олон улсын худалдаанд эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэхэд чиглэж буйгаараа онцлог ач холбогдолтой юм. Монгол Усад өнөөдөр бизнесийн удирдах түвшинд ажиллаж буй компанийн удирдлагын 40 орчим хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн 199 мянга орчим хувиараа бизнес эрхлэгчдийн 42 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь тэдний эдийн засагт оруулж буй идэвхтэй оролцоог илтгэж байна гэдгийг хэллээ. 

Мөн хуралдааны үеэр Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан” (Women Exporters in the Digital Economy – WEIDE) төслийн сонгон шалгаруулалтад шалгарсан 50 бизнес эрхлэгч эмэгтэйд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын салбар хуралдаан дээр "Сертификат"-ыг нь гардуулан өгч, төслийг албан ёсоор эхлүүлсэн арга хэмжээ боллоо. 

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан” (Women Exporters in the Digital Economy – WEIDE) төслийн сонгон шалгаруулалтад дэлхийн 600 гаруй байгууллагаас мэдүүлэг ирүүлснээс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим шалгарч, Монгол Улс төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсын нэгээр (Монгол Улс, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Иорданы Хашимитын Хаант Улс, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улс) тодорсон.

Энэхүү төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Женев хотноо болж ДХБ-ын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала, ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Памела Күүк-Хамильтон, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч нар оролцсон юм. 

2025 оны 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулсан бүртгэлд Монгол Улсын нийт 307 бизнес эрхлэгч эмэгтэй хамрагдаж, сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-аар шалгарсан 50 бизнес эрхлэгч эмэгтэйг зарлаж байгаа юм. 

"Сертификат"-ыг нь гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас Женев дэх Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, ДХБ-ын Жендэр ба худалдааны газрын дарга Аноуш дер Богхассаин, ОУХТ-ийн SheTrades санаачлагын дарга бөгөөд WEIDE сангийн Ерөнхий зохицуулагч Жюдит Фессехаие, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул нар оролцон гардуулж өглөө. 

Тус төсөл нь хоёр төрлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн.

“Discovery Grant” буюу гарааны бизнесийн санхүүжилтээр гурван мянган америк доллар

“Booster Grant” буюу өргөжин тэлэхэд бэлэн болсон бизнест гучин мянган америк доллар

Энэ төсөл эхэлснээр  шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тус сангаас 2 жилийн хугацаанд 1 сая ам.долларын өртөг бүхий санхүүгийн тэтгэлэг, сургалт зөвлөгөөн, техникийн туслалцааг авна. 

Төсөлд шалгарсан нийт бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ бизнесийн их амжилт хүсье!

                                                  Салбар хуралдааныг зохион байгуулагчид

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05