(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“МОНГОЛ-ХЯТАДЫН V ЭКСПО” ҮЗЭСГЭЛЭН БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРОН (ӨМӨЗО)-Ы ХӨХ ХОТНОО ЭХЭЛЛЭЭ

2025/08/27 0

Энэ удаагийн уулзалтыг Өвөр Монголыг БНХАУ-ын умардад чиглэсэн нээлттэй чухал гарц, бүс нутгийн чухал үүрэгтэй давуу талд тулгуурлан, Монгол-Хятадын Экспогийн платформыг бүрэн ашиглах зорилгоор зохион байгуулж байна. Үүний хүрээнд Монгол,Хятадын төр, хувийн хэвшил, боловсролын салбарын шилдэг төлөөллүүдийг нэг дор цуглуулж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн зэрэг талуудын хамтын сонирхол бүхий эдийн засаг, худалдааны асуудлаар "оюуны шуурга” ын хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү арга хэмжээ нь тэгш харилцаа, харилцан туслалцаа, хамтын хүч чармайлтанд тулгуурлаж, харилцан санал солилцох, хэлэлцэх зорилготой. Үүний үр дүнд талуудын ойлголцлыг гүнзгийрүүлж, солилцооны суваг, хамтын ажиллагааны хэлбэрийг баяжуулж, Монгол-Хятад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг чанартай хөгжүүлэхэд хамтдаа дэмжлэг үзүүлэх юм. 

Тус экспод МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нар оролцон Монгол улсын бизнесийн орчин ба боломж сэдвээр илтгэл тавьж, Шинхуа агентлаг, ӨМӨЗО Одон телевиз, Өвөрмонголын телевизд гадаад худалдаа цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлага өглөө.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав ярилцлагадаа, Энэ 5 дахь экспод оролцож байгаа бүх хүмүүст мэнд хүргэж, баяр хүргэе.Миний хувьд 10 жилийн өмнө анхны экспод оролцож байсан.  Өнөөдөр бизнесийнхэн болоод Монгол улсын хувьд маш их амжилт ахиц гарсан байна. Зөвхөн тоон дүн хэд дахин өссөн нь их чухал. Танхим уламжлалт бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гол нь арван жилийн өмнө тарьсан хөгжлийн модныхоо үр жимсыг авчирлаа. Одоо эхлэж байгаа зүүн хойд, төв азийн хөгжилд энэ экспо, чуулганы үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлж байна. Хойд зүг рүү нээлтэй байх бодлого Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд түлхүүр болно. Дэд бүтэц л асар чухал, цахим хөгжил бол бидний хурд юм. Өнөөдөр дэлхийн худалдааны дүрэм асар хурдан өөрчлөгдөж  бидний хамтын ажиллагааг шинэ аргаар ухаалгаар оршин тогтнохыг шаардаж байна. Компаниудын цаашид хамтран ажиллахад хөгжлийн түвшинг ойртуулах, ялангуяа танхим хоорондын харилцааг дараагийн шатанд гаргах стратеги гэдгийг хэллээ.

Энэ удаагийн экспод Монгол, Хятад хоёр талын уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн хөгжил, хөдөө аж ахуй зэрэг салбарын холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгж, судалгааны байгууллага, их дээд сургууль, салбарын холбоодын төлөөлөл болон Монгол Улсаас 350 гаруй аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс шир, гоо сайхан, бэлэг дурсгал, арьсан эдлэл, хүнс зэрэг 700 гаруй нэр төрлийн органик бараа бүтээгдэхүүнтэй оролцож байгаа юм.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06