МОНГОЛ УЛСЫН АСАРТ 2,2 САЯ ХҮН ЗОЧЛООД БАЙНА
Дэлхийн Экспо 2025 нь 4 дүгээр сарын 12-ний өдөр Японы Осака Кансайд нээлтээ хийсэн ба одоогоор тус үзэсгэлэнг 12,5 сая хүн үзсэн ба Монгол Улсын асраар 2.2 сая хүн зочлоод байна.

Монголын үндэсний өдөр буюу Монголыг сурталчилах өдрөөр "В2В уулзалт"-ыг зохион байгуулж хоёр улсын бизнес эрхлэгчид үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүнээ танилцуулан цаашид хамтран ажиллах боломжуудаа нээлээ.

Монгол улсаа сурталчилан таниулах чиглэлээр үзэсгэлэнд МҮХАҮТ-ын ҮЯГ-ын дарга Ч.Баттулга, мэргэжилтэн А. Ганхүлэг ,Ц.Хулан, Т.Түвшинжаргал нар ажиллаж байна. Тэд "Монгол Улсыг Японы ард түмэн Монгол гэр, морин хуур, Асашёрюү их аварга, Хахуко их аварга нараар төсөөлөн орж ирдэг, мөн саяхан Монголд айлчлал хийсэн эзэн хааны амссан ааруулыг ихээр сонирхож байна" гэдгийг хэллээ.
