ГУЛИСТИНО ДУШАНБЕ ОЁДЛЫН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлалын хүрээнд Монголын хүнс, хөдөө аж ахуй, банк санхүү, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 50 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөллүүд Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Гулистино Душанбе” оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Бүгд Найрамдах Тажикистан Улсын “Гулистино Душанбе” оёдлын үйлдвэр нь 1993 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд 250 гаруй нэр төрлийн хоёр сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай Тажикистаны аж үйлдвэрийн шинэчлэлийн бэлгэ тэмдэг үйлдвэр юм.

Тус үйлдвэр эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас, албан хослол, тусгай ажлын хувцас зэргийг Япон, Итали, Орос гэх мэт улсын техник тоног төхөөрөмжөөр ISO 9001:2015 чанарын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг байна. Одоогоор 470 орчим хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 1200 хүртэл хүн ажиллуулах боломжтой дотоодын болон бүс нутгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төв аж.
