(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бүгд Найрамдах Киргиз Улсын Өндөр Технологийн Паркын үйл ажиллагаатай танилцлаа

2025/07/21 0

Бүгд Найрамдах Киргиз Улсын Өндөр Технологийн Парк (ӨТП) нь тус улсын инновацийн экосистемийг бүрдүүлэгч, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) салбарын гол тоглогчдын нэг бөгөөд төрийн өмчит байгууллагын статустайгаар 2011 онд байгуулагдсан байна. Тус паркын үйл ажиллагаатай Монголын Улсын бизнесийн төлөөлөл танилцаж байна.

Тус парк нь Киргиз Улсын “Өндөр технологийн паркийн тухай” хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орчин үеийн технологи, программ хангамж, аутсорсинг, IT үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудыг дэмжих зорилготой юм.

ӨТП нь “виртуаль чөлөөт бүс” хэлбэрээр ажилладаг бөгөөд оршин суугч хуулийн этгээд, хувь хүмүүст зориулсан татварын тусгай дэглэм бүхий таатай орчныг бүрдүүлсэн.

Үүнд:

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) – 0%

Орлогын албан татвар – 0%

Хувь хүний орлогын албан татвар – 5% (ердийн 10%-ийн оронд)

Нийгмийн даатгалын шимтгэл – буурсан хувьтайгаар тооцогдоно

Орлогын 1%-ийг ӨТП-ийн хөгжлийн санд төвлөрүүлдэг ажээ.

Тус байгууллага нь дотоодын болон гадаадын IT компаниудын хувьд бизнес инкубац, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдээр дамжуулан системтэй дэмжлэг үзүүлдэг.

2020 оны байдлаар ӨТП-ийн оршин суугч компаниудын нийт орлого 15 сая ам.долларт хүрч, экспортын чиг баримжаатай үйл ажиллагаа нь АНУ, Их Британи, Япон, Казахстан, ОХУ зэрэг 30 гаруй улсыг хамарсан. Өнөөдрийн байдлаар 380 гаруй компани, 2500 гаруй ажилтан ӨТП-ийн хүрээнд ажиллаж байна.

ӨТП-ийн стратегийн зорилго нь:

Киргиз Улсыг бүс нутгийн программ хангамжийн хөгжлийн төв болгох;

Дотоодын технологийн бизнесийн экспортын чадавхыг нэмэгдүүлэх;

2030 он гэхэд 50,000 хүртэл ажлын байр бий болгох юм.

Өндөр Технологийн Парк нь төр–хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тэлж, шинэлэг бизнесийг төрүүлэх, тогтвортой өсөлтийг хангах замаар Киргиз Улсын технологийн салбарын тэргүүлэгч тоглогчдын нэг байж, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06