НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ХАМТРАН АЖИЛЛАНА

Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд Нийгмийн даатгалын багц хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллана.

Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бизнес эрхлэгч, ажил олгогчдын саналыг авч хуулийн төсөлд тусгах, нийгмийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, үүрэг хариуцлага, ач холбогдлыг сурталчлан таниулах, нийгмийн даатгалын үйлчилгээг бизнес эрхлэгч, ажил олгогчдод чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэх талаар шинэ санал, санаачилгыг дэвшүүлж, хэрэгжүүлэх зэрэгт хамтрах юм.

Санамж бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав нар үзэглэн, Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар, зөвлөх М.Сарандаваа нар байлцлаа.