(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЕРӨНХИЙ САЙДЫН БОДЛОГЫГ ДЭМЖИН ХАМТРАН АЖИЛЛАНА

2025/07/01 3

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагважавыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Засгийн газар хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдээ дэмжиж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллахаа илэрхийлээд МҮХАҮТ ч энэ бодлогыг дэмжиж нээлттэй хамтарч ажиллахыг хүслээ. 

Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл, Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа, эдгээр хуулийн төсөл болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд МҮХАҮТ санаачилгатай ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглээд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, тус танхимд шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг онцоллоо. 

Удахгүй “Монголын Эдийн засгийн форум” болно. Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын Эдийн засгийн форум”-аар жилд ганц удаа уулзаж ярьдаг биш тэдний санал хүсэлтийг байнга сонсож, ярилцдаг, шийдвэрлэдэг байхад Засгийн газар, МҮХАҮТ хамтран ажиллах нь чухлыг тэмдэглэлээ.

Хүний хөгжил бол Засгийн газрын хамгийн том мега төсөл. Ажилтан, ажилчдынхаа хөгжил, монгол хүний төлөвшлийг дэмжиж, зөв манлайлал үзүүлж ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаагаа Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар онцоллоо.

Засгийн газар УИХ-д “Хэмнэлтийн тодотгол”-оо өргөн барьж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлсэн. Багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулахаар тодотголд тусгасан. Хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн хувьд ажиллах хүчний дутагдалтай байгаа.  Энэ бол тулгамдсан асуудал. Энэ талаарх судалгааг МҮХАҮТ хийж өгөхийг Ерөнхий сайд хүсээд төрийн албан хаагчдыг хувийн хэвшилд шилжүүлэн ажиллуулах, сургалт зохион байгуулах, зуучлахад хамтарч ажиллахаа илэрхийллээ. 

Мөн нийт хүний нөөцөө “дахин чадавхжуулах” сургалт хийх нь зөв. Хиймэл оюун ухаан, дижитал технологид суурилсан ажлын байрууд шинээр бий болж байна. Иймд “дахин чадавхжуулах” давлагаа үүсгэхийг хүсэж буйгаа, энэ бодлогыг төр засаг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд МҮХАҮТ-ын удирдах зөвлөл, тэргүүлэгчид болон хувийн зүгээс баяр хүргэж амжилт хүслээ.  

MYXAYT нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг тэтгэх замаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж үр дүн гарган хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайдын бодлогыг дэмжиж, хамтран ажиллах санал

иргэн
Танхим ч Оюунчимэгээс нь эхлээд Амартүвшин Дүүрэн Төр Од Магнайбаатар гээд идэж завшдаг үүр уурхай болоод удаж бн. Хэдэн УЗ ын гишүүд нь бүр өөгшүүлчихсэн хариуцлага тооцдоггүй, идсэн мөнгийг нь буцааж төлүүлдэггүй заьхарсан газар.. Олигтой удирдлага сүүлийн жилүүдэд байхгүй болсон Хүнд сурталтай хувиа хичээсэн бизнесийнхнийг бодохоо больсон идээ бээрдээ баригдсан газрын гишүүн болоод ч яахавдээ

За хэдэн үг хэлнэ ээ ! Танхим нэг л өдөр бузар булай болоогүй 30 жил тэр тусмаа сүүлийн 15 жилд ёроолдоо хүртэл ялзарч идэж уухын шуналд автсан хүмүүсийн үүр болсон дээрээсээ доороо хүртэл бүгд боломж боломжоороо идэж завшиж байсан. Л. Төр-Од ерөнхийлөгч болоод харин ч эдээ бээрийг нь ил болгож эхэлсэн үүнд нь айсан насаараа танхимын удирдах зөвдөлд сууж төсөл хөтөлбөрүүдийг ашиглаж ирсэн томоохон ХХК тэдний гар хөл болсон хүмүүс боорлон дайрч унагаж авсан. Одоо тэд идэж ууснаа нуух гэж Магнайбаатар, Оюунчимэг хоёрыг оруулж ирсэн энэ 2 т ичих булчирхай ханах шунал өчүүхэн ч байхгүй одоо өөрсдийн шавхруугаар тэжээдэг лоозон барьж шуугиан өдөөж өгсөн хэдийгээ хэлтэс албаны даргаар тавиад эхэлсэн байна билээ. Магнайбаатар , Оюунчимэг хоёр удахгүй хуулийн хаалга татах нь ойлгомжтой.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25