(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН УЯН ХАТАН ХЭЛБЭРҮҮДИЙН НЭВТРҮҮЛЭХ НЬ СЭДВИЙН ХҮРЭЭНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025/06/20 0

Монгол Улсын Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд ажил эрхлэхэд хүндрэлтэй иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.

Уг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Ажил турших хөтөлбөр”-ийн агуулга, ач холбогдлыг ажил олгогч нарт таниулах, тус хөтөлбөрт оролцох сонирхолтой ажил олгогчдыг нэмэгдүүлж, улмаар цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавих зорилгоор Аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан уулзалт, хэлэлцүүлгийг МҮХАҮТ, МЗБХ, МАОЭНХ, Манлайлагч хүний нөөцийн менежрүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа. Уулзалтад нийт 80 орчим аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож, харилцан туршлагаа солилцсон юм.

Ажил эрхлэх хүсэлтэй иргэд олон байгаа ч, богиносгосон цагаар ажиллуулах зэрэг хөдөлмөрийн уян хатан хэлбэр санал болгож буй аж ахуйн нэгж, байгууллага цөөн, тухайн иргэд ажилдаа ирж очиход хүндрэлтэй зэрэг бэрхшээлүүд нийтлэг тулгарч байна.

Энэхүү уулзалтад “Ажил турших хөтөлбөр”-ийн тухай, Япон улсын бүтэн бус цагийн хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын тогтолцоо ба уян хатан хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрүүд зарим аж ажуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлж буй бодит жишээ бүхий мэдээллийг төслийн Ахлах зөвлөх Чиба Хисао (Ph.D) танилцуулсан бол Блюфин групп, Скай хайпермаркет (emart), Дижитал концепт ХХК (GS25), SAMUSHIL хөдөлмөр зуучлалын фирмийн төлөөллүүд нийт 8 илтгэл мэдээллийг танилцуулсан. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийн уян хатан хэлбэрийг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, аж ахуйн нэгж байгууллагууд ололт, амжилт, хүндрэл, бэрхшээлээ нээлттэй ярилцлаа.

Цаашид төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд jica.ils.m@gmail.com цахим хаягаар хандах боломжтой.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25