МҮХАҮТ БОЛОН ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, жижиглэн худалдаа эрхлэгчдийг дэмжих замаар зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг чиглэлд үр дүнтэй хамтран ажиллана.
Мөн бизнесийн болон бусад холбогдох мэдээллийг харилцан солилцох, гишүүн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилтыг хамтран хэрэгжүүлэхээс гадна жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах чухал алхам болох юм.
Санамж бичгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн ларга Л.Төр-Од, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Нарантуяа. нар үзэглэлээ.