“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгын талаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Австрали Монголын худалдааны танхим, Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөлд танилцуулга хийж, хуулийн төсөлд шинээр орсон эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцлоо.
Хэлэлцүүлэгт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Б.Саруул, Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга В.Энхбаатар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Т.Тамир нар болон бусад Танхимын төлөөллүүд оролцлоо.
Арга хэмжээнд оролцсон гишүүдийн зүгээс “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгуулах саналаа нэгтгэж ажлын хэсэгт хүргүүлэхээр тохиролцлоо.