(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛС, ТУРКМЕНИСТАН УЛС ХООРОНДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ТОДОРХОЙ ТҮВШИНД ӨРГӨЖИХ ЭХЛЭЛ ТАВИГДАЖ БАЙНА

2025/06/03 0

Монгол Улсад болж буй хоёр дахь удаагийн бизнес форум нь хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрөнгө оруулалт, худалдааг нэмэх, шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Туркменистан Улсын Ашхабад хотноо өнгөрсөн онд болсон бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, тээвэр ложистик, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, туршлага солилцсон бол энэ удаагийн уулзалтаар хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг онцолж байна. Ингэхдээ ноос, ноолуур, арьс ширийг хэрхэн үнэд хүргэх вэ гэдэгт хоёр орны бизнес эрхлэгчид туршлага солилцож буй юм.

Форумыг нээж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Т.Доржханд, Туркменистан Улсын Шадар сайд, Туркменистаны Аж үйлдвэрчний болон бизнес эрхлэгчдийн холбооны захирлын зөвлөлийн дарга Нокергулы Атагулыев нар үг хэллээ. 2024 хоёр улсын Засгийн газар, салбарын яамд хооронд Тээвэр, ложистик, Хөдөө аж ахуй, мал аж ахуйн, Соёл, аялал жуулчлалын салбаруудад гол гэрээ хэлэлцээр, санамж бичгүүдийг амжилттай байгуулсан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтьн ажиллагааны суурийг улам бататгалаа гэдгийг сайдууд хэлж байлаа.

Мөн нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од оролцон, Ашхабад хотноо 2024 оны 10 дугаар сард болсон Монгол-Туркменистаны бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид хөдөө аж ахуй, тээвэр логистик, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, туршлага солилцсон нь өнөөгийн энэхүү уулзалтын үнэт суурь болсныг дурдаад, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа одоогоор төдийлөн өндөр түвшинд хүрээгүй байгаа ч, сүүлийн жилүүдэд аажмаар өргөжин тэлж шинэ салбарууд руу хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Туркменистан Улс нь байгалийн хий, эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилгын материалын экспортын чиглэлээр бүс нутагтаа төдийгүй олон улсад тэргүүлэх байр суурь эзэлж буй, эдийн засгийн өндөр өсөлттэй улс юм. Монгол Улсын хувьд стратегийн байршил, байгалийн баялаг, нээлттэй зах зээл, тогтвортой бодлогоороо хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бодит боломжууд дээр хамтран ажиллах боломжтой. 

Манай улс 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оноос 12 хувиар өссөн, эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг илтгэсэн чухал үзүүлэлт байв. Үүний дотор экспорт 15.8 тэрбум, импорт 11.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцвэртэй, тогтвортой өсөлт ажиглагдсан юм.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06