Хил орчмын аялал жуулчлалын салбарын хөгжилд хамтран ажиллана
Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн III хуралдаан энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо болсон.

Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын төлөөлөгчид МҮХАҮТ-д хүрэлцэн ирж бизнес уулзалт хийв.

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од, ШУӨЗО-ы Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Жу Лифань болон уул уурхай, эрчим хүч, махны экспорт, тээвэр логистик, төмөр зам, цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид оролцлоо.
Бизнес эрхлэгчид зам тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, хил орчмын аялал жуулчлалын салбар, Монгол улсад хөрөнгө оруулалт, экспорт, импорт хийх харилцан түншлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.