(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хоёр Улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлэхийг хүслээ

2025/05/27 0

МҮХАҮТ, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан "Монгол Австрийн бизнес уулзалт"-ыг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар нээж үг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцолсон бол Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдгийг онцлов.

Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг бол Австриас техник, тоног төхөөрөмж, машин, механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм.

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОРЧИН, ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЦЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДИТ БОЛОМЖИЙГ НЭЭН ХАРУУЛАХ ЧУХАЛ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙНА

Монгол Австрийн бизнес форумд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од оролцон үг хэллээ. Тэрээр, өнөөдрийн уулзалтын хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийн хийсэн яриа хэлэлцээ, уулзалтууд нь Австрийн тал Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх чин хүсэл, тууштай, нээлттэй байр суурьтай байгааг бидэнд тодорхой харууллаа.

МҮХАҮТ-ын зүгээс Европын Холбооны гишүүн, өндөр хөгжилтэй орон болох Австрийн шилдэг туршлага, дэвшилтэт технологийг Монголын зах зээлд нутагшуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх чиглэлд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгааг хэлэв.

Бизнес уулзалтад Монголын талаас 80 орчим томоохон аж ахуйн нэгж, Австрийн талаас 7 салбарын 22 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцон В2В уулзалт хийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

В2В УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Австрийн бизнес уулзалтын дараа В2В уулзалт болж Австри улсаас Эрүүл мэндийн салбарт дижитал технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх өндөр технологийн эмчилгээг шинээр нэвтрүүлэх, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 10 гаруй компани оролцож, эмнэлгийн багц тоног төхөөрөмж авах шаардлага тулгараад буй эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд болон шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж сонирхож, одоогийн хүчин чадлаа нэмэгдүүлж өргөтгөл хийх зорилготой байгууллага, эмнэлгүүдийг сонирхож байгаагаа онцолж байлаа.

Мөн тросоор хөдөлгөөн хийх систем, төмөр зам, барилга болон үйлдвэрлэлийн салбарт зориулсан тросолон шийдлүүд, инженерчлэл, хүнсний үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүн болон махны салбарын төлөөллүүд оролцон хөдөө аж ахуйн салбар дахь хувийн хэвшлүүд болон хөрөнгө оруулагчдын төслүүдийг сонирхож байгаагаа хэлэв.

Монголын талаас МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүн, Алтанжолоо групп, Монгол Эм Импекс концерн, ХХБ зэрэг компаниуд танилцуулга, илтгэл тавьж, 60 гаруй ААН-ийн төлөөллүүд оролцон цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.

МОНГОЛ, АВСТРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ТОГТВОРТОЙ ӨРГӨЖИН, ОЛОН САЛБАРТ БОДИТ ҮР ДҮНТЭЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ БАЙНА

#Тоон мэдээлэл: Санхүүгийн хамтын ажиллагааны 3 удаагийн хэлэлцээрийн хүрээнд нийт 120 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр 16 төсөл амжилттай хэрэгжсэн. 2024 оны байдлаар Монгол Улс дэлхийн 163 улстай худалдаа хийж, 27.4 тэрбум ам.долларын худалдааны эргэлттэй, 4.2 тэрбум ам.долларын эерэг тэнцэлтэй ажилласан. Австри Улс 2024 онд Монголын бараа бүтээгдэхүүнийг 5.03 сая ам.доллараар импортолж, харин Монгол Улс Австриас 34.5 сая ам.долларын өргөн хүрээний бүтээгдэхүүн импортлосон нь хоёр орны худалдааны харилцаа улам төрөлжиж, чанаржиж байгааг харуулж байна.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05