(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН МЭРГЭЖИЛТНИЙГ ХОСМОГ СУРГАЛТААР ДАМЖУУЛАН БЭЛТГЭЖ БАЙНА

2025/04/24 0

Монголд анх удаа “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллежид хэрэгжүүлж эхэлсэн.

ХОСМОГ СУРГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Товчхондоо сургалтын байгууллага болон үйлдвэрлэлийн орчин, ажлын байранд сургалтыг хослуулан зохион байгуулах юм. Хосмог сургалтад хамрагдсанаар суралцагч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаас гадна, бодит ажлын орчинд суралцах боломжтойгоороо онцлог. Энэ нь нийгэм, ажил олгогч, суралцагч зэрэг бүх оролцогч талд харилцан ашигтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шалгарсан үр дүнтэй сургалтын нэг хэлбэр юм.

Одоогоор дээрх хоёр коллежид нийт 38 суралцагч суралцаж байгаа бөгөөд хосмог сургалтаар дамжуулан тэд зөвхөн онол биш, үйлдвэрлэлийн бодит орчинд дадлага хийж, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн болон төлөвшиж байна. Энэ хүрээнд түншлэгч байгууллагуудын хосмог сургалтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Налайх Политехник коллежийн захирал С.Мөнхбат “Өмнө нь ажил олгогчид сургуулиас төгссөн оюутнууд дундаас сонголт хийж ажилд авдаг байсан бол одоо хосмог сургалтын ачаар сургалтын явцад оролцож, шаардлагатай мэргэжилтнээ өөрсдөө бэлтгэх боломжтой болсон.

Зөвхөн сургуулиар бэлтгэгдсэн төгсөгч ажлын байранд шууд очиход бэлэн биш байдаг. Харин хосмог сургалт нь ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааны бодит үр дүн юм” хэмээн онцлов.

“Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-тай хамтран хэрэгжүүлж буй. Өндөр хүчдэлийн цахилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанид 38 суралцагч 57 дадлагажуулагч багшийн дор бэлтгэгдэн суралцаж байна.

Тус компанийн Сургалт, бүтээмж, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Чулуунбаатар “Бид ажлын байранд суралцаж буй суралцагч нарт эрчим хүч, цахилгааны ерөнхий онолуудыг өгөхийг зорьж байна. Түүнчлэн эрчим хүч маш хурдан цахимжиж, автоматжиж буй энэ үед шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхээр ажиллаж байна.

Өмнө нь суралцагч нар онолын мэдлэгээ сурсан ч ажлын байранд очоод дахин эхнээс нь дадлагажиж, цаг хугацаа алддаг байсан. Наад зах нь хамт олондоо уусахаас эхлээд хугацаа шаардлагатай. Харин хосмог сургалтын хүрээнд эдгээр процесс нэг болж, богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэгдэх давуу талтай болж байна. Одоогоор сурагчдын тоог нэмнэ гэхээс илүү чанар, ур чадварыг нь өсгөх чиглэлд голчлон зорьж байна” гэлээ.

ХОСМОГ СУРГАЛТЫН ГОЛ ТОГЛОГЧИД НЬ ТӨР БОЛОН ХУВИЙН ХЭВШИЛ

Герман улсад мэргэжлийн боловсрол, сургалт олгох загвар нь хосмог систем дээр суурилсан байдаг. Хосмог сургалтын гол тоглогчид бол төр болон хувийн хэвшил. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил дадлагажигчтай холбоотой зардлыг хариуцаж, төр сургалтын байгууллага буюу сургуулиа хариуцдаг.

Төрөөс түншлэлийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарах бол хувийн хэвшил нь дадлагажигчтай хамтын гэрээний үндсэн дээр ур чадвар олгох, хүний нөөцөө хөгжүүлэх тал дээр урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг.

Монголд хэрэгжиж буй хосмог сургалтын тухайд хувийн хэвшлийн оролцоог төлөөлөх гол байгууллага нь Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ болж байгаа юм. Танхимд гишүүнчлэлийн бүртгэлтэй 7000 орчим байгууллага бий.

Хосмог сургалтын тогтолцоо саяхан хэрэгжиж эхэлсэн ч мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын салбарт эртнээс яригдаж байсныг тус танхимын Хосмог мэргэжлийн сургалтын албаны мэргэжилтэн С.Оюунсүрэн онцолсон юм.

Тэрбээр “Өмнө нь бизнесийн салбарт хүн өөрийнхөө хамгийн сайн хийж чадах зүйлээ л хийхэд хангалттай гэх хандлага давамгайлж байсан. Гэвч одоо хөгжих, ахихын тулд хамтын үнэ цэнийг бүтээх шаардлагатай болсон. Өөрийн давуу талыг бусдын чадвартай уялдуулан хамтран ажиллах нь илүү үр дүнтэй.

Хосмог сургалт нь үүний тод жишээ бөгөөд төгсөгчийг ажлын байранд шууд бэлэн болгохын тулд ажил олгогч болон сургалтын байгууллага хамтран хамгийн оновчтойгоор бэлтгэдэг тогтолцоо юм.

Цаашид тоног төхөөрөмжийн засвар, мал аж ахуй, зохиомол хээлтүүлгийн техникч, хөдөө аж ахуй болон ойн нөхөн сэргээлтийн чиглэлийн мэргэжлүүдэд хосмог сургалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү сургалтын нэг онцлог нь хичээлийн жилтэй заавал давхцах шаардлагагүй. Ажлын байрны онцлогоос шалтгаалан хамгийн ачаалалтай, хэрэгцээтэй цаг үед сургалтыг зохион байгуулах боломжтой” гэв.

МҮХАҮТ-аас компани, ААН байгууллагад дараах шалгуурыг тавьж байна:

  1. Хосмог сургалт явуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх,
  2. Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээн дэх хосмог сургалттай холбоотой заалтуудыг судалсан, хэрэгжүүлэх боломжтой байх, гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх үүргээ бүрэн хангах,
  3. Хосмог сургалт зохион байгуулах байр, сургалтын төв, техник, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний орчин, боломжийг бүрдүүлэх,
  4. Ажлын байрны сургагч, дадлагажуулагчийн хөтөлбөрт хамрагдаж, тухайн мэргэжлээрээ мэргэшсэн туршлагатай инженер, техникийн ажилтнуудтай байх,
  5. Сургалт явуулахад шаардлагатай багаж хэрэгсэл, түүхий эд материалаар хангах, хосмог сургалт эрхлэхэд компаниас шаардагдах зардал, санхүүжилтийг тооцох, баталгаажуулах
  6. Суралцагчийг явцын болон төгсөлтийн үнэлгээнд бэлтгэх, явцын үнэлгээ, төгсөлтийн шалгалтыг журам, зааврын дагуу зохион байгуулах                 

 

“Монгол Улсын тогтвортой эрчим хүчний чадавхыг бэхжүүлэх” (CDSE) төслийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (ЭЗХАХЯ) даалгавраар Монгол Улсын Эрчим хүчний яам (ЭХЯ), Боловсролын яам (БЯ)-тай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хосмог сургалтад оролцогч багш, үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нарыг чадвахжуулах, сургалтын хөтөлбөр гарын авлагыг бүтээх, сургалтын орчныг сайжруулж, суралцагчдыг үйлдвэрийн бодит орчинд ур чадварыг эзэмших боломжоор хангажээ.

Эх сурвалж:gogo.mn


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06