(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“БОНД ФОРУМ-2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025/04/17 0

 

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар зохион байгуулж буй “Бонд Форум-2025” арга хэмжээ өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. 

Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой тус форумд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од болон олон улсын санхүүгийн байгууллага, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зах зээлийн мэргэжлийн төлөөллүүд оролцсон юм.

Мөн форумаар Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол болон хөрөнгө оруулагч, бонд гаргагчид тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн юм.

Форумын үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” НҮТББ, “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлагуудтай 4 талт “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд ТОП-100 аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн эх үүсвэр татах ажиллагааг хөнгөвчлөх, бонд гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг хялбаршуулах, зах зээл дэх засаглал, манлайллыг дэмжих, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулах, хөрөнгийн зах зээлд тэдгээрийн оролцоог өсгөх, цаашлаад банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд татан оролцуулах зэргээр хамтран ажиллах аж.

Форумаар дамжуулан бондын зах зээлээр санхүүжилт татах дотоодын аж ахуйн нэгжийн тоо болон тухайн аж ахуйн нэгж, компаниудад хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчдын тоо өсөх,  иргэд, аж ахуйн нэгжийн бондын зах зээлийн ач холбогдолын талаарх ойлголт нэмэгдэх, улмаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжааны дүн, бондын зах зээлээс татан төвлөрүүлэх санхүүжилтийн хэмжээ өсөх зэрэг эерэг үр дүн гарах юм.  

Санхүүгийн зохицуулах хороо сүүлийн жилүүдэд бондын зах зээлийг хөгжүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, 2021 онд биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчныг амжилттай бүрдүүлж, үүний үр дүнд ердөө 4 жилийн хугацаанд 154 компани биржийн бус зах зээлээр дамжуулан 4.3 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, биржийн болон биржийн бус зах зээлд давхардсан тоогоор 181 компани 8.8 их наяд төгрөгийг бондын зах зээлээс татан төвлөрүүлсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан /2024.04.11/-аар ТОП-100 аж ахуйн нэгжээс бирж болон биржийн бус зах зээлд олон нийтэд, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах ажиллагаанд тавигдах шалгуурыг багасгаж, хялбар шуурхай байдлаар бүртгэх зорилгоор Хорооны “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-уудад нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Тодруулбал, тус журмуудад ТОП-100 аж ахуйн нэгжүүд буюу тодорхой чадамжтай компаниудын хувьд нийтэд үнэт цаасаа анх удаа санал болгон гаргах буюу IPO хийхэд хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй байх, үнэт цаас бүртгүүлэх хүсэлтийг СЗХ ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэх, богино хугацаатай, бага дүнгээр бонд гаргаж буй тохиолдолд аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн зөвхөн ТОП-100 компаниуд гэлтгүй бусад аж ахуйн нэгж ч хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломжийг илүү уян хатан болгох чиглэлээр шимтгэл, хураамжийг бууруулах, дэд бүтцийн болон дундын зуучлалын байгууллагууд, андеррайтеруудыг илүү чадавхжуулах ажлуудаас гадна гарааны болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүжилт татах хамтын санхүүжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр дотоодын аж ахуйн нэгж хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах илүү уян хатан, ээлтэй нөхцөлүүд бүрдэж, улмаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, үнэт цаасны арилжаа болон хөрвөх чадвар нэмэгдэх, бирж болон биржийн бус зах зээлд чанартай, хөрвөх чадвартай санхүүгийн бүтээгдэхүүнүүд бий болж, үүнийг дагаад дотоод, гадаад хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо ихээхэн нэмэгдэнэ зэрэг чухал ач холбогдолтой. Мөн тухайн аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлагатай санхүүжилтээ хөрөнгийн зах зээлээр дамжуулан татаж, ашигт ажиллагаа нь нэмэгдсэнээр татварын орлого өсөж, бодит эдийн засгийн өсөлт нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарах юм.

 

 

 

 

 

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05