(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХӨГЖЛИЙН БОЛОН ТӨСЛИЙН САНХҮҮ, ЭКСПОРТ, ИМПОРТЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭГ НАРИЙВЧЛАН ЗОХИЦУУЛАХААР ТУСГААД БАЙНА

2025/04/10 0

Монгол Улсын Хөгжлийн банк, МҮХАҮТ-тай хамтран Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцох хэлэлцүүлгийг 2025.04.10-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын экспортлогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Монгол Улсын Хөгжлийн банк засаглалаа сайжруулах, хараат бус, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг боловсруулаад. Нийт 10 бүлэг, 45 зүйл бүхий хуулийн төслийн үзэл баримтлалаа Засгийн газраар дэмжүүлж, УИХ-д өргөн барих гэж байгаа билээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг тогтоосон энэхүү хуулийн шинэчлэлээр зарчмын хэд хэдэн томоохон өөрчлөлтийг оруулж, хөгжлийн болон төслийн санхүү, экспорт, импортын санхүүжилттэй холбоотой харилцаа, ажил үйлчилгээг нарийвчлан зохицуулахаар тусгаад байна. Тодруулбал, үндсэн зарчим, шаардлага, хяналт, ил тод байдал, хараат бус байдал зэргийг тодорхой тусган, Эксим банкны зарчмаар үйл ажиллагаагаа явуулж, төслүүдийн эдийн засгийн ашгаас илүүтэй үр нөлөө, өгөөж, санхүүжилтийн ашигт байдлыг унэлж, дүгнэх зохицуулалтын механизмыг бий болгохыг чухалчилсан.

Энэ хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн эдийн засгийн зорилт, чиглэлийн хүрээнд зээл, хөрөнгө оруулалт олгох салбар чиглэлээ нарийн тодорхойлж, Банкны дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө болон бизнес төлөвлөгөөнд тусгах юм. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа эрдэс баялгийн бус салбарын экспортыг бодитой дэмжих буюу экспортын орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны зохистой бүтцийг хангах, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжиж, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн экспортын үр ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бий болно.

Мөн Монгол Улсын эдийн засгийн суурь бүтцийг бэхжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төрөөс дэмжсэн, хэрэгжүүлэхээр тодорхойлсон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж эрх зүйн хувьд бүрдэх юм. 

Хөгжлийн Банк "Тогтвортой өсөлт, инновацыг дэмжигч бодлогын банк" болохын хувьд МҮХАҮТ-тай гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргадаг уул уурхайн бус экспортлогч аж ахуй нэгжүүдийн экспортын орлогыг нэмэгдүүлэхүйц том төслүүдийг хөгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх, хүчин чадлыг нь өргөжүүлэхэд санхүүжилт олгох, зээлийн эх үүсвэртэй холбох зэргээр гарц, боломжуудыг нээх талаар хамтрах талаар санамж бичиг үзэглэсэн юм.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06