(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“АЛТАН БЭРС” ЦОМЫН ТӨЛӨӨХ КОРПОРАЦУУДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ АЗИ ТИВД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025/03/28 0

МҮХАҮТ-ын 65 жилийн ойн нэрэмжит ТОП-100 ААН-ийн дундах "АЛТАН БЭРС" цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.  

Корпорациудын аварга шалгаруулах тэмцээн нь анх 2021 онд цахимаар болж 78 орны 280 гаруй корпорацийн баг тамирчид оролцож байсан бол, цаашид хүрээгээ тэлэн Нью-Йорк Хотын Корпорацийн Шатрын Лиг, Европын Корпорацийн Аварга Шалгаруулах Тэмцээн үндэсний болон тивийн хэмжээнд аварга шалгаруулах тэмцээнүүд явагдсаар ирсэн түүхтэй аж. Мөн ХБНГУ болон Испани улсад зохиогддог “Банк хоорондын” шатрын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Төрийн банк, Голомт банк, Капитрон банкууд амжилттай оролцож байсан байна.

Энэ удаа “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Азидаа анх удаа зохион байгуулж байгаа ба  тус тэмцээний ялагчид, 2025 онд зохион байгуулагдах Корпорацуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох багаар тодрох юм.

Тэмцээний нээлтэд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Г.Занданшатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Гүйцэтгэх захирал А.Амартөгс, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд болон тэмцээнд оролцогч компаниудын төлөөллүүд оролцож тамирчдад баяр хүргэн амжилт хүслээ.  

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од нээлтийн үгэндээ “Энэхүү тэмцээний жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Анхдугаар тэмцээнд 24 топ байгууллага оролцож байгаа ч цаашид жилээс жилд улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Уг тэмцээн МҮХАҮТ-ын 65 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой. Манай танхим Монголын шатрын холбооны түнш байж олон сонирхолтой тэмцээнийг хамтран зохион байгуулна” гэлээ.

“Алтан бэрс” анхдугаар тэмцээний цомыг Монгол Улсын 20 дахь аварга С.Мөнхбат санаачлан хийлгэсэн бөгөөд алтаар бүрж, төгс гэгээрлийн мэлмий, Монголын соёлын олон өнцгийг шингээжээ.

Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон Монголын Шатрын Холбоо (МоШХ)-ны дүрмийн дагуу зохион байгуулан, Ерөнхий шүүгчээр Олон улсын шүүгч Б.Нямдаваа ажиллах юм.

Тэмцээний 1-р ширээний 1-р өргийг Цагаан талаас ЦДҮС ТӨХК баг, хар талаас ХХБ багийн тоглолтуудаар эхлүүллээ.

Энэхүү тэмцээнийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим санаачлан  Монголын Шатрын Холбоотой хамтран зохион байгуулж, хэвлэл мэдээллийн дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, 25 дугаар суваг телевиз тус тус ажиллав.

Монгол Улсын ТОП-100 ААН-ийн дундах “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээнд дараах ААН байгууллагуудын тамирчид оролцож оюун ухаан, авхаалж самбаагаа сорино.

Тэмцээн 2 өдрийн турш үргэлжлэн аваргаа тодруулна.

ОРОЛЦОГЧ КОМПАНИУД:

МҮХАҮТ-ын спонсор гишүүн, Тэргүүлэгч гишүүн – АПУ ХК

МҮХАҮТ-ын спонсор гишүүн, Тэргүүлэгч гишүүн - МСS Холдинг ХХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - Голомт банк ХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн, Тэргүүлэгч гишүүн - Моннис Интернэшнл ХХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн - Петровис групп ХХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - Дижитал концепт ХХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - Содмонгол групп ХХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - ХААН  банк ХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - Хас банк ХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - Шунхлай холдинг ХХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - Эрдэнэс Монгол ХХК

МҮХАҮТ-ын даймонд гишүүн - Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ

МҮХАҮТ-ын платинум гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн - Бодь групп ХХК

МҮХАҮТ-ын платинум гишүүн - Премиум нексус ХК

МҮХАҮТ-ын гоулд гишүүн - Багануур ХК

МҮХАҮТ-ын гоулд гишүүн – Худалдаа хөгжлийн банк ХК

МҮХАҮТ-ын стандарт гишүүн - Тээвэр хөгжлийн банк ХК

Монос фарм трейд ХХК

“Улаанбаатар төмөр зам” Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг

Мөрөн вилла ХХК

Таван богд фүүдс пицца ХХК

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК

Шивээ овоо ХК

Эрдэнэс алт ресурс ХХК

БИЗНЕСИЙН НҮҮДЭЛ ТАНЬ МЭРГЭН БАЙГ

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05