МҮХАҮТ-ЫН 65 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ ТОП-100 ААН-ИЙН ДУНДАХ "АЛТАН БЭРС" ЦОМЫН ТӨЛӨӨХ КОРПОРАЦУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 65 жилийн ойг тохиолдуулан оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын ТОП-100 ААН-ийн дундах “Алтан бэрс” цомын төлөөх Корпорацуудын шатрын аварга багийг шалгаруулах, 2025 онд зохион байгуулагдах Корпорацуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох багийг сонгон шалгаруулахад уг тэмцээний зорилго оршино.
Монгол Улсын Топ 100 ААН-ийн оюуны спортын шилдгүүд нэг дор өрөг тавьж "АЛТАН БЭРС" цомын төлөө өрсөлдөөд зогсохгүй стратегийн ур чадвар, багаар ажиллах чадвараа харуулж хурц ухаанаараа өрсөлдөх боломж.
ТЭМЦЭЭНИЙ НИЙТ ШАГНАЛЫН САН 208.000.000
Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон Монголын Шатрын Холбоо (МоШХ)-ны дүрмийн дагуу зохион байгуулна.
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Монголын Шатрын Холбоо
МЭДЭЭЛЛИЙН ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА:
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
25 дугаар суваг телевиз
~БИЗНЕСИЙН НҮҮДЭЛ ТАНЬ МЭРГЭН БАЙГ~
Утас: 8870-8899, 9999-4193, 8827-1717