(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛС ПОЛЬШ УЛСТАЙ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, УУЛ УУРХАЙ ЗЭРЭГ САЛБАРУУДАД ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

2025/03/14 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Монгол-Польшийн бизнес форум Варшав хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Тус форумд хоёр орны төрийн тэргүүнүүд оролцож, нээлтийн үг хэлэв.

Польш Улсын Ерөнхийлөгч Анджэй Дуда “Монгол Улсын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд, мега төсөл, Шинэ Хархорин, Улаанбаатар хотын нийтийн тээврийн төсөлд бид оролцох сонирхолтой байна. Уламжлалт харилцааг илүү хөгжүүлж, шинэ боломжуудаар баяжуулан эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх бүрэн боломж манай хоёр улсад бий” гэв.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэхүү айлчлалаар Монгол, Бүгд Найрамдах Польш Улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэлээ. Хоёр улсын эдийн засаг, худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс бид худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь чухал юм. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлж, эрх зүйн орчныг таатай болгоход ихэд анхаарч ажиллаж байна. 1980-аад оны бүтээн байгуулалтуудад оролцож байсан туршлагаараа манай улсын дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийж, Монголын бизнес эрхлэгчидтэй түншлэхийг уриалж байна” гэлээ.

Форумын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Польш Улсын Худалдаа Хөрөнгө Оруулалтын Газрын дарга нар  гарын үсэг зурлаа. Мөн хоёр улсын  эдийн засаг, бизнесийн орчин, худалдаа, хөрөнгө оруулалтын тухай мэдээлэл бүхий илтгэлүүд тавилаа.

Монгол Улс Польш руу голчлон ноос, ноолуур, арьс шир, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлож, Польш Улсаас хүнсний бүтээгдэхүүн, машин механизм, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг бүтээгдэхүүн импортолж байна. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх болно гэдгээ хоёр орны Худалдааны танхимуудын удирдлагууд хэлж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хамтын ажиллагааны гол салбаруудын боломжийг ингэж харж буйгаа хэлсэн юм. Үүнд:

  •  Уул уурхай, байгалийн нөөц – Монголын арвин баялаг байгалийн нөөцийг Польшийн дэвшилтэт технологитой хослуулснаар олборлолтын үр ашиг, тогтвортой байдлыг сайжруулах боломжтой.
  •  Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл – Мал аж ахуй, сүү, хүнсний технологи зэрэг салбарт хамтран ажиллаж, органик болон боловсруулсан бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх боломжтой.
  • Сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи–Польшийн эрчим хүчний шилжилтийн туршлага нь Монголын тогтвортой эрчим хүчний хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж чадна.
  • Дэд бүтэц, логистик-Монголын газарзүйн стратегийн байршлыг харгалзан, Польшийн төмөр зам, логистикийн туршлага нь бүс нутгийн холболтыг сайжруулахад туслах болно.
  • Боловсрол, технологи солилцоо–Их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлснээр инноваци, мэдлэгийн солилцоог нэмэгдүүлэх боломжтой.

Монгол-Польшийн бизнес форумд уул уурхай, хүнс, ноос ноолуур, арь шир, эрүүл мэнд, боловсрол, хуулийн чиглэлийн нийтдээ 200 гаруй бизнесийн төлөөлөл оролцлоо.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05