ЧЕХИЙН “КOSTELECKE UZENINY” ҮЙЛДВЭРТ 200 МОНГОЛ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЧУ-д хийж Төрийн айлчлалын хүрээнд Монголын бизнес эрхлэгчид Чех улсын 108 жилийн түүхтэй мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Кostelecke uzeniny” үйлдвэртэй танилцсан юм. Тус үйлдвэр 500 гаруй ажилтантай. Үүний 200 орчим нь монголчууд. Монгол ажилтнууд маань тус үйлдвэрийн бүхий л дамжлага дээр ажиллахаас гадна удирдан, зохион байгуулах ажлыг ч хийж гүйцэтгэж байна.

“Кostelecke uzeniny” нь хоногт 150 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Үхэр, гахайн махаар 800-гаад нэр төрлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 50 орчим хувийг дангаараа хангадаг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хамгийн том үйлдвэр. Үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг дотооддоо нийлүүлдэг бол үлдсэн хувийг Европын орнуудад экспортолдог байна.

