"ОРГАНИК МОНГОЛ ХӨТӨЛБӨР"-ИЙН 2025 ОНД ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
МҮХАҮТ-ын санаачилгаар хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд хамтран компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Органик монгол бичил зээлийн хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь анх газар тариалангийн төслүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан бол 2017 оноос эхлэн хамрах хүрээгээ өргөжүүлж органик, тогтвортой хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн хэмнэлттэй, алдагдал хаягдал багатай үйлдвэрлэлийн төслүүдэд дэмжлэг үзүүлж эхэлсэн.
“Органик Монгол Хөтөлбөр” хэрэгжих газар: Дархан-Уул, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Увс, Ховдь Төв
Органик Монгол Хөтөлбөрт аж ахуй нэгж, хувь хүн хамрагдах боломжтой.

“Органик Монгол” бичил зээлийн хөтөлбөр нь WWW.ORGANICMONGOL.MN сайтаар зээлийн хүсэлт хүлээн авч байна.
Цахимаар зээлийн хүсэлт илгээх: https://shorturl.at/uxFIT
Холбоо барих:
МҮХАҮТ, Органик Монгол Хөтөлбөр
Утас: 77277070 (2), 99046587
Имэйл: organic@mongolchamber.mn
