SHETRADES MONGOLIA HUB-Г ТӨЛӨӨЛЖ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ХУДАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУДТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА
Олон улсын худалдааны төвийн дэргэдэх ITC SheTrades дэлхийн 18 улсын
![]()
![]()
SheTrades Hub-уудын 50 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд
Их Британи улсад худалдаа хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцаж байна.

Их Британи улсын 65 гаруй бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид ноос ноолуур, арьс шир, гар урлал, хүнсний салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй B2B уулзалт хийж, зах зээлийн чиг хандлага, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар нээлттэй санал солилцлоо. Мөн дэлхийн хамгийн том онлайн худалдааны Amazon.com компаний "Amazon Warehouse"-н үйл ажиллагаатай танилцав.
Энэхүү бизнес уулзалтад SheTrades Mongolia Hub-г төлөөлж
Монгол улсаас Ханбогд Кашимер ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч. Ганцэцэг, Гоёол кашимер ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Ариунзул болон Maris ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхнасан нар оролцлоо.