(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛЫН БИЗНЕСМЭНҮҮД УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛИЙГ СОНИРХОХЫН УЧИР

2025/02/13 0

Дэлхийн улс орнууд Узбекистан улсыг хэдийн сонирхоод эхэлжээ. Хөрөнгө оруулалт ч хийж, үйлдвэр, компаниудаа барьж байна. Дэлхий дахинаа эдийн засгийн нээлттэй бодлогыг эрчимтэй явуулж байгаа тус улсыг хөрөнгө оруулагчид онилчихжээ.

Узбекистан бол шинэ тутам хөгжиж буй, дараагийн Катар гэгдэж буй улс юм. Учир нь эдийн засгийн хувьд асар их боломж харагдаж буй улс гэж үзэж хөрөнгө оруулагчид хошуурч байна.

Афганистан, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан улсуудтай хиллэдэг. Дэд бүтэц сайтай, онгоц үйлдвэрлэж байсан улс. Одоо бол машин үйлдвэрлэж байна. Үйлдвэр бизнесийн томоохон паркуудтай. Эцэг өвгөдийн үеэсээ худалдаа, наймаа хийж ирсэн энэхүү улсад бизнес цэцэглэн хөгжиж байна. 37 сая хүн амтай, нийслэлд нь 3,0 сая хүн ам амьдардаг, жилдээ 1,0 сая гаруй хүүхдийн төрөлт явж буй том зах зээл учраас улс орнууд эдийн засаг, бизнесийн түвшинд Узбекистаны зүг хараагаа чиглүүлжээ.

Хуурай, эх газрын уур амьсгалтай, далайд гарцгүй орон гэдгээрээ манай улстай төстэй. Газар нутгийнх нь 10 орчим хувийг усжуулалттай газар тариалан эзэлдэг. Дэлхийн хөвөнгийн томоохон экспортлогч, алт, байгалийн хийн үйлдвэрлэгч улс. Бүс нутгийн хэмжээнд химийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүрт ордог. Эрдэс баялгийн арвин нөөцтэй. 2700 гаруй орд илрүүлсэн, 100 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэй. Эдгээрээс 60 гаруй төрлийн ашигт малтмалыг үйлдвэрлэлд олборлож байна. Геологи хайгуулын ажлын хүрээнд 900 орчим орд газрын баялгийг 970 тэрбум ам.доллар, нийт эрдэс баялгийнхаа нөөцийг 3,3 их наяд ам.доллараар үнэлсэн байна.

Өнгөт, ховор үнэт металл, уран, газрын тос, байгалийн хий, хүдэр, коксжих болон хүрэн нүүрсний олборлолттой холбоотой геологийн судалгааны ажлыг эрчимтэй явуулж байна. Газрын тос, байгалийн хий, уран болон нүүрсний ихээхэн хэмжээний нөөцтэй бөгөөд алтны нөөцөөр дэлхийд 4-т, олборлолтын хэмжээгээр 7-д ордог.

Гадаад худалдааны эргэлт 2024 оны эхний хагас жилийн байдлаар 32,5 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн байна. Мөн 15,2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон нь 24 хувийн өсөлт үзүүлсэн бол 17,3 тэрбум ам.долларын импорт хийжээ. Гол экспортын бараа нь алт, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, автомашин, тоног төхөөрөмж.

Бизнес бол өрсөлдөөн, өрсөлдөөнд хэн түрүүлж байр сууриа эзэлсэн нь хождог. Монголын бизнесмэнүүд ч хоцрох ёсгүй. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг дагалдан Хүннү эйрийн онгоц дүүрэн бизнесийнхэн Узбекистан улс руу ниссэн юм.

Манай компаниудын төлөөлөл Ташкент хотод хэдийн хүрч байр сууриа эзлэх өрсөлдөөнд ороод эхэлжээ. Тухайлбал, Монголбазальт компани үйлдвэрээ Ташкент хотод барьж байна. Таванбогд групп НУРА төв салбараа нээчихэж. Voyage Mongolia үйлдвэр Төлөөлөгчийн газраа байгуулаад,Узбекчүүдэд усаа борлуулж байна. Хэд хэдэн хүнсний компани жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн импортлох чиглэлээр ажиллаж байна.

МҮХАҮТ-аас зохион байгуулсан Монгол-Узбекистаны бизнес форумд манай 50 гаруй, нөгөө талаас 150 гаруй бизнес эрхлэгч оролцлоо. Монголын бизнесийн төлөөллийн хувьд арьс шир, мах, хүнс, санхүү, даатгалын бизнес эрхлэгчид байв. Тус группийн нэг хэсэг нь шинэ зах зээлийг судалж үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн бол, нөгөө нь дөнгөж сонирхож буй төлөөллүүд байв.

Монголын бизнес эрхлэгчид тус зах зээлийг ихэд сонирхож буй нь илт. Бизнес форумын дараа хэд хэдэн бизнесмэн Ташкент хотноо үлдэж, зах зээлийг судлах, үйлдвэр паркуудаар явахаар болсон бол зарим нь буцаж ирэхээр шийдсэн юм. “Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад зах зээл маш хурдан томорчээ. Бид бараг л хоцроод иржээ” хэмээн манай бизнес эрхлэгчид ярьж байна лээ.

Нөгөөтэйгүүр, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан Ташкент хотод болж, хэд хэдэн асуудлыг шийдсэнд бизнесийнхэн ихэд талархалтай хүлээн авсан юм.

Хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах цоо шинэ боломжийг бизнес эрхлэгчдэд олгох, мөн хөрөнгө оруулалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж ажиллана гэдгээ талууд илэрхийлсэн. Хоёр улсын худалдааны саад тотгорыг багасгах, давуу тал нөөц боломжоо харилцан ашиглах замаар харилцаагаа өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаар болсон. Үүний үр дүн ч эхнээсээ гарч байна. Тухайлбал, Засгийн газар хоорондын хуралдаанаар Улаанбаатар-Ташкентын шууд нислэг нээх яриаг өрнүүлж шийдвэрлэлээ.

Автотээврийн шинэ маршрут нээж байна. Узбекистан-Киркистан-Шинжяны Үрүмч-Ховд, Булган боомт-Улаанбаатар гэсэн маршрутыг бий болгож байна. Энэ нь одоогийн ОХУ-ын газар нутгаар дамжин явах автомашины маршрутаас 1000 км-аар татуу бөгөөд тээврийн зардал багасах, хугацаа богиносох ач холбогдолтой. 10 хоног явдаг байсан бол 5 хоног л явах жишээтэй.

Мөн Улаанбаатар, Ташкент хотуудад Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газруудыг нээхээр болов. Түүнчлэн Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төв, Узбекистан улсын үндэсний итгэмжлэлийн төв байгууллага хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр орны хил дамнасан худалдаа, экспорт, импорт, худалдаанд учирч болох техникийн саад тотгорыг багасгах, Тохирлын үнэлгээний болон сорилт шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх юм. Ингэснээр худалдааны эргэлтийг эрчимжүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой юм.

Бизнес эрхлэгчид бол үргэлж шинийг эрэлхийлж, шинэ зах зээлийн боломж бололцоог олж харж, нээж, түрүүлэн орж, нэвтэрч ажилладаг хүмүүс. Монголын компаниуд, бизнесмэнүүд Узбекистан улсаас бизнесийн шинэ боломж, бололцоог олж харсан гэдэгт итгэж байна.

Д.Бэхбаяр

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05