(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА

2025/02/07 1

Монгол Узбекстаны бизнес форумд хоёр орны 200 орчим  бизнес эрхлэгч оролцож байна

Форумыг нээж Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд С.Амарсайхан Монголын төр засгаас бизнесийн орчноо сайжруулж, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн бодлого арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа талаар онцлоод хоёр орны бизнес эрхлэгчид харилцан холбоо тогтоож, түншилж, хөрөнгө оруулалт хийж ажиллахыг уриалав.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр -Од, "МҮХАҮТ хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хоорондоо холбогдох боломжуудыг идэвхтэй хөгжүүлж байгаа бөгөөд, Узбекистаны Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимтай хамтран “Монгол-Узбекистаны Бизнес Форум” болон “Монгол-Узбекистаны Ажил хэргийн Зөвлөлийн Анхдугаар Хуралдаан”-ыг зохион байгуулж байгаадаа таатай байна." гэв.

Мөн тэрбээр Монголын эдийн засаг, бизнесийн орчны талаар илтгэл тавьж, Узбекистаны сэтгүүлчид болон бизнес эрхлэгчид мэдээ мэдээлэл өглөө.

Мөн нөөдрийн энэхүү уулзалтад Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн, санхүү, барилгын үйл ажиллагаа эрхлэгчид зэрэг 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцож байна. Энэ нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ салбаруудад хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах томоохон алхам болно гэдгийг хэллээ.

Энэхүү ЗГ хоорондын комиссын анхны хуралдаанаар Хоёр улс орны ХҮАТанхимуудад УБ ба Ташкентын худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газрыг  байгуулахаар тохиролцов.


Маш зөв шийдвэр байна. Энэхүү ЗГ хоорондын комиссын анхны хуралдаанаар Хоёр улс орны ХҮАТанхимуудад Улаанбаатар ба Ташкентын худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газрыг байгуулахаар тохиролцов.Одоо Хятадын биш Узбекийн чанар сайтай жимс монголчууд хэрэглэх боломжтой болж байна. Дараа нь Киргистан, Тажикстан, Афганстанд төлөөлөгчийн газраа байгуулах хэрэгтэй. Тэнд жинхэнэ жимс ургадаг. Бас хоолны соёл нь өндөр хөгжсөн эртний соёлтой ард түмнүүд шүү дээ.
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06