(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрт няцаалт гаргах нь

2025/02/04 0

Брэнд нэрээ патентжуулах гэтэл татгалзсан шийдвэр авч байв уу? Бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрийг хүлээн авснаас хойш гурван сарын дотор няцаалт хийх боломжтойг Та мэдэх үү?

Оюуны өмчийн газраас барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь Монгол улсад аль хэдийн барааны тэмдгээ бүртгүүлсэн, оюуны өмчийн эрх эзэмшигчийн онцгой эрхийг хамгаалж буй хэрэг юм. Харин урьдчилсан шийдвэрийг хүлээн авсан мэдүүлэг гаргагч өөрийн мэдүүлсэн тэмдгийн онцгой шинж чанарыг тайлбарлан, ганцхан удаа няцаалт гаргах эрхтэй байдаг. Иймд энэхүү боломжийг алдалгүй ашиглаж, мэдүүлэг гаргагч барааны тэмдгийн мэдүүлгээ амжилттай бүртгүүлэх нь чухал юм.

2024 онд МҮХАҮТ-ын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь 17 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэр авч, няцаалт бүхий хариу тайлбар гарган амжилттай бүртгүүлжээ. Хариу тайлбарыг кэйс тус бүрд зориулан өөр өөр арга тактик ашиглан боловсруулдаг. 

Тэгвэл яагаад бүртгэхээс татгалздаг вэ?

  • Барааны тэмдэг нь ялгагдах шинж чанар агуулаагүй гэж үзсэн тохиолдолд (барааны тэмдэг нь нийтлэг үг, хэллэг эсвэл хэт ерөнхий загвараас бүрдсэн);
  • Барааны тэмдэг нь магтаалын шинж чанартай эсвэл өөрийн бараа, үйлчилгээний гарлыг тодорхойлсон, эсвэл шууд бараа, үйлчилгээг тайлбарласан тохиолдолд (жишээ нь аялал, жуулчлал зохион байгуулдаг үйлчилгээний салбарт “Travel agency”, “best жуулчин”, “Mongolian” зэрэг ерөнхий нэр ашиглах);
  • Өмнө нь бүртгэгдсэн эсвэл бүртгүүлэхээр мэдүүлсэн барааны тэмдэгтэй ижил эсвэл төсөөтэй тохиолдолд (энд хайлт хийх шаардлага үүснэ);
  • Барааны тэмдэг нь Хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн тохиолдолд (Хуульд заасан тэмдэг, тэмдэглэгээ, улсын нэр, туг далбаа, Монгол Улсын түүхэн, нэрд гарсан хүмүүсийн нэрийг дангаар эсвэл бүтнээр ашиглах);  
  • Барааны тэмдэг нь ёс суртахуунд харш бол (барааны тэмдгийн дуудлага, галиглал зэрэг нь монгол хэлэнд зохисгүй байдлаар ойлгогдохуйц);
  • Барааны тэмдгийн мэдүүлэг гаргагч нь бусдын барааны тэмдгийг шударга бусаар давуу эрх эдлэх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн тохиолдолд (жишээ нь барааны тэмдэг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өмнөөс нь мэдүүлэх);
  • Барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил эсвэл төсөөтэй тохиолдолд (жишээ нь: McDonald’s, Benz, Carrefour, Nokia, Casio) бүртгэхээс татгалзсан шийдвэр Оюуны өмчийн газраас гардаг.

Хариу тайлбарыг хэрхэн боловсруулах вэ?

  • Урьдчилсан шийдвэрт дурдсан үндэслэлтэй сайтар танилцах (ингэхдээ татгалзсан шийдвэрийн үндэслэлээс халихгүй байх буюу шаардлагагүй илүү мэдээллийг бичихээс зайлсхий);
  • Татгалзсан шалтгааныг няцааж буй үндэслэлийг тойруу бус шууд утгаар, оновчтой, тодорхой бичих;
  • Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын заалтад нийцтэй хэсгүүдийг иш татаж дурдах (Хуулийн 5.1 болон 5.2 дугаар заалтад харшлаагүй гэдгийг дурдах);
  • Тэмдэг нь ялгагдах шинж чанартай, ерөнхий нэр, үг хэллэг биш болохыг тайлбарлах;
  • Тэмдгийн загвар, фонт, өнгө, үг зэрэг бусдаас хэрхэн ялгагдаж байгааг дурдах;
  • Тэмдэг нь өмнөх барааны тэмдгээс өөр ангилалд (бараа, үйлчилгээнд) хамаардаг бол энэ тухай тодруулах;
  • Тэмдэг нь тухайн салбарт онцгой гэдгийг нотлох;
  • Тэмдэг нь хэрэглэгчдэд төөрөгдөл үүсгэхгүй гэдгийг батлах;
  • Тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр ашиглаж буйг нотлох;
  • Шаардлагатай бол Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн өмчийн нээлттэй мэдээллийн санг ашиглах, мөн нэмэлтээр GOOGLE хайлтыг ашиглаж болно.

Оюуны өмчийн газарт хариу тайлбарыг заасан хугацаанд хүргүүлэх:

Хуульд заасан хугацаанд буюу шийдвэрийг хүлээн авснаас хойш гурван сарын дотор Оюуны өмчийн газарт няцаалтыг хүргүүлэх. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан тухай эцсийн шийдвэр гарахыг анхаарна уу.

Шаардлагатай тохиолдолд Маргаан шийдвэрлэх комисст хандах:

Энэ тохиолдолд хариу тайлбарт дурдсанаас илүү хүчтэй үндэслэл, нотолгоог шаардана. Комисс нь гомдол, хүсэлтийг хүлээж авснаас хойш зургаан сарын дотор хянан шийдвэрлэнэ.

Мэргэжлийн туслалцаа авах:

Хариу тайлбарыг хуулийн дагуу баримт нотолгоонд тулгуурлан бичих нь зүйтэй. Иймд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авч няцаалт гаргах боломжийг ашиглаарай.

 

Нийтлэл бичсэн: С.Дугармаа
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №119

 

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
Утас: 77277070-8
Email: patenttmbur@mongolchamber.mn


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21