МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨНТЭЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ын удирдлагууд Үндэсний танхимын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийг хүлээн авч уулзлаа.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул тэргүүтэй зөвлөлийн гишүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.
Тус зөвлөлөөс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь танилцуулахад чиглэсэн форум, хэлэлцүүлэг, олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Энэ онд орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлогын чанартай ажлууд хийхээр төлөвлөж буй аж. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Баруун бүсийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумыг хийхээр төлөвлөсөн байна.
МҮХАҮТ-ын удирдлагууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мөн 2025 оны Lady entrepreneur арга хэмжээг зохион байгуулах бөгөөд ажлын хэсэгт Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс төлөөлөл оруулахаар болов.