МҮХАҮТ-ын АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ын удирдлагууд Үндэсний танхимын дэргэдэх ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“Ахмадууд гэдэг бол МҮХАҮТ-ыг өнөөгийн хөгжилд хүргэх суурийг тавьсан, хөгжлийн тулгуур баганыг босгосон хүндтэй хүмүүс. Бид ахмадуудаа үргэлж хүндэлж байхын зэрэгцээ тэднээсээ суралцах, зөвөлгөө үгийг сонсох учиртай” хэмээн Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлэв.
Мөн танхимын удирдлагууд Сар шинийн баяраар ахмадуудаа хүлээн авахаас гадна ахмад, залуу үеийн хэлхээ холбоог хангах үүднээс туршлага хуваалцах ажлууд зохион байгуулж хамтран ажиллана гэлээ.
Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал А.Амартөгс, 2025 онд хийх бодлого, үйл ажиллагаагаа товч тайлбарлаж, та бүхнээсээ суралцах зүйлс олон байгаа гэдгийг хэлэв.
Ахмадын зөвлөлийн дарга Эрдэнэбат, Нарийн бичгийн дарга Б.Халиун, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Оюунтэгш нар ахмадуудаа төлөөлөн ирж, Танхимын шинэ удирдлагуудад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.