(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СТАНДАРТ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025/01/30 0

Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од болон холбогдох яамны мэргэжилтэн, ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож саналаа солилцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Татварын ерөнхий газрын татвар төлөгчдөд үйлчлэх газрын ахлах байцаагч Б.Энхтөр “Татварын хөнгөлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй зорилт, арга хэмжээ”-ний талаар танилцууллаа.

Сайд С.Одонтуяа, Монгол улсад 2026 оны 6-р сард НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх талуудын хурал болно. Энэхүү хуралд 10 мянга гаруй зочид төлөөлөгчид оролцоно, энэ нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөхөөс гадна эдийн засаг эргэлтэд орох том боломж гэдгийг онцлон хэллээ. Яамны зүгээс агаарын бохирдол бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр сурталчлах талаар арилжааны телевизүүд рүү албан тоотыг хүргүүлсэн байгаа. Танхим энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй гишүүдээ дэмжих үүднээс сошиал болон цахим хуудсаараа дамжуулан сурталчлах ажлыг бас хийх хэрэгтэй байна. Техник, технологийн талаар яамны дэргэд эрдэмтдийн зөвлөл ажиллаж байгаа тэндээс зөвлөгөө мэдээлэл авч болно гэв. Мөн хог хаягдал, дахин боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн тоног төхөөрөмж, оёдлын салбарын даавуу, туслах материалыг гаалийн татвараас бүрэн чөлөөлсөн байгаа талаар хэллээ.

 

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Танхимын ирэх жилүүдэд хийх бодлого үйл ажиллагааны талаар танилцуулаад, аж ахуйн нэгжүүдийг байгаль орчин, засаглалын хүрээнд ногоон санхүүжилтийн корпорацтай хамтран ажиллахыг уриаллаа.

Хэлэлцүүлгийн дараагийн илтгэлийг БОУАӨЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын Байгаль орчны салбарын стандартчиллын асуудал хариуцсан ахлах шинжээч Г.Хоролмаа, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандарт сэдвээр танилцуулав.

Тус шаардлага, стандарт нь албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагын хүрээнд ой, амьтан, ус зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх, агаар усны бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөлд хамаарах ажээ.

 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06