(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ, ТУРКИЙН БИЗНЕС ФОРУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2025/01/20 0

БНТУ-ын Истанбул хотноо Монгол-Туркийн бизнес форум боллоо. Энэхүү форумаар хоёр орны бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа, ямар асуудлыг шийдэж, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр ярилцаж, санал бодлоо хуваалцсан. Тус форумыг БНТУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны газар буюу DEIK, МҮХАҮТ хамтран зохион байгуулав.

Монгол, Туркийн бизнес форумыг нээж Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Туркийн талаас Худалдааны дэд сайд болон Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дарга нар үг хэлсэн. ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин ойрын 2,3 жилд эрс өөрчлөгдөнө” гээд Туркийн бизнес эрхлэгчдийг өвөг дээдсийнхээ нутагт  очиж бизнес эрхэлж, үл хөдлөх хөрөнгөтэй болж, ажиллаж амьдрахыг урилаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од “Манай хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны байдлаар115.4 сая ам.доллар байгаа  ба Турк Улс 112 сая ам.доллар буюу 97 хувь, Монгол Улс 3.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж байна. Тиймээс Монголын талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэнцвэржүүлэх, бизнес хөрөнгө оруулалтыг татахад анхаарах нь чухал” хэмээн хэлэв

Форумын эхэнд БНТУ-ын эдийн засгийн товч мэдээлэл өгсөн. Турк улсын эдийн засаг сүүлийн 18 жилийн хугацаанд 4-5 дахин өсжээ. Гадаад худалдааны экспорт 255 тэрбум ам.долларт хүрсэн. Дэлхийн эдийн засаг, үйлдвэр үйлчилгээнд эзлэх хувь 1.35 хувь. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажилласаар байгаа. ДНБ 2002 онд 11000 ам.доллар байсан бол 2023 оны байдлаар 45000 ам.долларт хүрчээ. Турк улс руу хөрөнгө оруулалт хийвэл Европын холбооны хөнгөлөлт урамшуулал үзүүлнэ. Дэлхийн улс орнуудтай агаарын, төмөр замын, автозам, усан замаар холбогддог. Хүн ам өнөөдөр 88 сая, 2030 он гэхэд 92 саяд хүрэх тооцоог хийжээ. Судлаачдын тоогоор дэлхийд дээгүүрт жагсдаг. Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индексээр 190 гаруй орноос 33 дугаар байрт жагсаж байгаа. 2003 онд компани байгуулах хугацаа сар гаруй болдог байсан бол өнөөдөр 7 хоног болсон гэдгийг онцолж байв.

Монголын талаас ЕТГ-ын Эдийн засгийн зөвлөх Д.Даваадалай эдийн засаг, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын талаар танилцуулга хийв. Арьс шир, ноос ноолуур, газар тариалан, техник технологийн салбарт хөрөнгө оруулалт татаж ажиллах боломжийн талаар тодорхой мэдээлэл өгсөн болно.

Форумын дараа хоёр орны бизнес компаниудын B2B уулзалтыг мөн зохион байгуулсан. Манай бизнес эрхлэгчдийн зүгээс Туркийн эрүүл мэндийн салбарыг сонирхож буйгаа илэрхийлж, тусгайлсан уулзалтыг хийсэн юм. Энэхүү уулзалтад ЕТГ-ын эрүүл мэнд хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан оролцож, Монголын эрүүл мэндийн салбарын талаар мэдээлэл өгч, хоёр орны бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцсон.

Истанбулын айлчлалын үеэр 30 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн дүн бүхий  гэрээ хэлэлцээрийг амжилттай хийв.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05