(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал А.Амартөгс гэж хэн бэ?

2025/01/14 3

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл энэ сарын 10-ны өдөр хуралдаж, гүйцэтгэх захирлыг сонгосон билээ. МҮХАҮТ-ыг гүйцэтгэх түвшинд удирдан чиглүүлэх захирлаар Амгалангийн Амартөгсийг 72 хувийн саналаар сонгосон юм.

Амартөгсийн хувьд Өмнөговь аймгийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн  байна. Улмаар Удирдлагын академийг хүний нөөцийн менежерээр, 2017-2020 онд АНУ-д Pheonix Их сургуулийн бизнесийн магистр хамгаалсан байна.
Тэрбээр ажлын гараагаа Мобиком компаниас эхэлсэн. 2008-2012 онд тус компанийн хүний нөөц, сургалтын мэргэжилтнээр ажилласан. Компанийн  сургалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах,  хэрэгжилт, үр дүнг хянах, тайлагнах ажлыг хариуцан хийж байжээ. 
Мобикомын хувьд Японы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, системтэй, зөв зохион  байгуулалттайгаар ажилладаг манай томоохон компаниудыг нэг. Түүний хувьд  энэхүү туршлагад суралцсан нь цаашдын ажил төрөл, амжилтад томоохон нөлөө  үзүүлжээ.

Дараа  нь Скайтел компанийн Хэрэглэгчийн үйлчилгээний газрын захирлаар 2012-2015 онд ажилласан байна. Хөдөлмөрийн харилцааг удирдах, дотоод дүрэм журам боловсруулах, хяналт тавих, цалин, сургалт, хөгжүүлэлтийн бодлого боловсруулах ажлыг хариуцаж байв. 
Их сургуулиа төгссөн залуу боловсон хүчин ийн Монголын харилцаа холбооны хамгийн том хоёр компанид хүний нөөц, төлөвлөлт, хөгжлийн чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулсан байдаг. Энэ бол залуу ажилтны цаашдын амжилтад хүрэх гарааг хамгийн сайнаар тавьж өгч, ажил амьдралын арга ухааны хичээлийг заасан жилүүд байсан гэдэг нь тодорхой.
Үүний дараа “Алтан Жолоо Импекс” компанийн Маркетинг борлуулалтын албаны захирал болж, компанийн маркетинг борлуулалтын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, гадаад хамтын ажиллагаа, брэнд бүтээгдэхүүний маркетинг, зах зээлийн судалгааг хийх, зохион байгуулах ажил руу оров. Өөрөөр хэлбэл, хүний нөөц, хөгжлийн төлөвлөлтөөс маркетинг, борлуулалт, бизнесийн зах зээлийн судалгааны ажил руу шилжжээ. 
2021 оноос “Keller Williams Mongolia”  компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэв. Компанийн стратеги, борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, сонгон шалгаруулалт хийх, сургаж хөгжүүлэх, санхүүгийн тайлан тооцоолол гаргах зэрэг захирлын түвшний ажил хийж, компанийг удирдан чиглүүлэхэд анхаарч ажилласан жилүүд 2023 оныг хүртэл үргэлжилжээ.
Улмаар 2023 оноос Creative consulting institute-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж. Хувь хүний хөгжлийн коуч, ментор хийх, боловсролын контент бүтээх, боловсрол, бизнес менежментийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд тус инстутийн гол зорилго чиглэнэ.
А.Амартөгс  Их сургуулиа төгсөөд хувийн хэвшлийн томоохон компаниуд, мөн өөрийн үүсгэн байгуулсан компаниудад ажилласан бөгөөд байгууллагуудын хүний нөөц, сургалт хөгжлийн чиглэлээр ажилласан мэдлэг туршлага дээрээ үндэслэн Creative consulting institute-ийг үүсгэн байгуулжээ.   
Тэрбээр Монголын маркетингийн холбоо болон JCI Монгол зэрэг олон байгууллагад сонгуульт ажлууд хашиж байжээ.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05