(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Жарнаар тоологдох түүх бүтээсэн Танхимын шинэ жарны түүх эхэллээ

2025/01/02 0

Өнөөдөр шинэ оны ажлын эхний өдөр. Үндэсний танхимынхаа гишүүд болон Монголын бүх бизнес эрхлэгчдэдээ шинэ оны мэнд хүргэе.

2025 он бол Үндэсний танхимын хувьд онцлог жил болно. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой тохиож буй он цаг юм. Жарнаар тоологдох түүхийг бүтээсэн байгууллага гэдгийг тодогтгож байна.

Энэ түүхэн он руу Үндэсний Танхим шинэ ерөнхийлөгчөө сонгож, шинэ жарны түүхийг бичихээр шинэ оныг угтсан билээ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од “2025 онд бизнес эрхлэгч бүрийн эрх ашгийг бодлогоор өмгөөлөн хамгаалж, улс орныхоо эдийн засгийг ард иргэдэд ээлтэй хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, төр засаг хийгээд хувийн хэвшлийн үр өгөөжтэй түншлэлийг хөхиүлэн дэмжиж МАНЛАЙЛАГЧ, ЧИГЛҮҮЛЭГЧ, ХОЛБОГЧ, ДЭМЖИГЧ байх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах болно” хэмээн шинэ оны мэндчилгээндээ хэлсэн.

Өөр нэг онцлог бол УИХ-аар бизнес эрхлэгч, Танхимтай холбоотой олон хуульд нэмэлт өөрчлөлт орохоор төлөвлөж байна. Үндэсний танхим 65 жилийнхээ ой дээр Танхимын тухай хуулиа хэлэлцүүлнэ. Мөн бизнес эрхлэгчдийн хамгийн гол асуудал болсон татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудад ААН-үүдийн саналд үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны мэндчилгээндээ онцолсон. Энэ нь бизнес эрхлэгчдийн маань хувьд таатай мэдээ болсон. Харин урьдчилсан санал, хэлэлцүүлэг дээр бизнес эрхлэгчид маш идэвхтэй оролцож санал бодлоо хэлэх ёстой. Мөн түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Худалдааны тухай хууль, Арилжааны тухай гэх мэт бизнес эрхлэгчдийн хувьд холбоо хамааралтай хуулиудад өөрчлөлт орохоор байгаа. Энэ бүрд Танхим бизнес эрхлэгч, гишүүдийнхээ санал бодлыг төрд хүргэх үүднээс хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулж, та бүхэнтэйгээ хамтдаа өөрчлөлт шинэчлэлт хийж ажилласан жил байх болно.

Түүнчлэн Үндэсний Танхим жижиг,дунд бизнес эрхлэгчдийг дэмжих Хөрөнгө оруулалтын сантай болж, салбар танхимуудын хөгжил, хиймэл оюун ухаан, өндөр технологи, инноваци, цахимжилтад түлхүү анхаарч ажиллах стратеги баримталж ажиллах жил байна гэж үзэж буйгаа Ерөнхийлөгч Л.Төр-Од мэндчилгээндээ дурдсан болно.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06