(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од мэндчилгээ дэвшүүллээ

2024/12/30 0

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын нийт гишүүд, бизнес эрхлэгч та бүгдийнхээ түмэн амгаланг айлтган мэндчилье ээ!

МҮХАҮТ нь 2025 онд бизнес эрхлэгч бүрийн эрх ашгийг бодлогоор өмгөөлөн хамгаалж, улс орныхоо эдийн засгийг ард иргэдэд ээлтэй хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, Хамтарсан засгийн газрын хурдацтай хөгжлийн төлөөх бодлогын цар хүрээнд засаг төр хийгээд хувийн хэвшлийн үр өгөөжтэй түншлэлийг хөхиүлэн дэмжиж манлайлагч, чиглүүлэгч, холбогч, дэмжигч байх чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах болно.

МҮХАҮТ-ын нэр хүнд, үр нөлөөг дээшлүүлж нийт бизнес эрхлэгч бүрд боломжийг бүрдүүлж хүрч ажиллах чиг үүрэг, эрх зүйн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд дунд ба урт хугацааны стратеги төлөвлөгөөг үндэсний баялаг бүтээгчийг дэмжих худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын бодлогыг бид бүгд хамтдаа боловсруулж хэрэгжүүлнэ.

Энэхүү стратеги бодлогын цар хүрээнд МҮХАҮТ-ын орон нутгийн салбар танхимын үйл ажиллагааг эрс сайжруулах, улам бүр хөгжүүлэн дэмжих замаар нийт 7 бүс нутгийн гарааны бага бизнес, жижиг ба дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутаг бүрд брэнд бүтээгдэхүүн хөгжлийг дэмжиж, дотоодын болон гадаад худалдаа, хөрөнгө оруулах хоёр болон олон талт харилцааг улам бүр өргөжүүлж, гадаадын олон улсын байгууллагууд, мөн бусад орны ХАҮТ-тай хамтран ажиллах, тулхтай тогтвортой даацтай хөгжлийн үзэл баримтлалыг бизнес бүрд хэрэгжүүлэхэд түлхүү зорьж ажиллах болно.

Олборлох үйлдвэрлэл буюу уул уурхайн бус салбарын үндэсний экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, дотоодын нэмүү үнэ цэнийн сүлжээг үүсгэх чиглэлд хамтарсан төсөл, зорилтот хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх замаар үндэсний үйлдвэрлэгчдийн олон улсын нэмүү үнэ цэнийн сүлжээнд нэвтрэх өрсөлдөх чадварыг сайжруулах стратеги бодлогыг хөхиүлэн дэмжин ажиллах болно.

МҮХАҮТ-ын дэргэд “Бизнес инновацийн төв” байгуулж, инновацид суурилсан старт-ап гарааны бизнесийг бойжуулах, Үндэсний Танхимын гишүүн байгууллагуудын импортыг орлуулах экспорт, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл хөгжүүлэх инновацийн төслүүдийг бүрэн утгаар дэмжих боломжийг бүрдүүлж, Гадаад худалдааг дэмжих, Аж үйлдвэрийг дэмжих, Хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын судалгаа шинжилгээ, практик үйлс хэрэгжүүлэгч төвүүдийг байгуулан ажиллуулна.

Хөгжлийн хүртээмжтэй эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, олон хэвшлийн өмч, татвар, банк санхүүгийн эрх зүйн үндсийг бизнес эрхлэгчдэд ээлтэй боловсронгуй болгож, хувийн өмчлөх эрхийн баталгааг алдагдуулсан хууль тогтоомж, засаг төрийн бодлого шийдвэрийг засаж залруулан сайжруулахад санаа санаачилгатай ажиллана.

Монгол Улсын олон хэвшил бүхий эдийн засаг дахь хувийн бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэх орчныг эрс сайжруулахад МҮХАҮТ-ын нийт гишүүд болон бизнес эрхлэгч Та бүгдийн оролцоо хувь нэмэр хамгаас чухал бөгөөд бизнесийн салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх санал санаачилга, зөв үйл ажиллагааг Үндэсний Танхимын удирдлагын багийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлж байна.

Монгол Улсынхаа төлөө, бизнес бүрийн боломж эрх ашгийн төлөө хамтдаа урагшилья!

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Номунхаан овогт Лхагважавын ТӨР-ОД


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06