(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Гадаадын ажилчдыг квотгүй, хэмжээ хязгааргүй оруулж ирнэ гэсэн заалт огт байхгүй"

2024/12/27 0

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 2024.12.20-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ. Улмаар хуулийн төслийн талаар ойлголтын зөрүүнүүд нийгэм, олон нийтийн дунд үүсч буй учраас мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулав.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар хэлэлцүүлгийг нээж үе хэлэхдээ МҮХАҮТ-ын 2023 оны хийсэн бизнесийн орчны судалгаагаар аж ахуйн нэгжүүдэд тулгамдаад байгаа асуудал бол гадаадаас ажиллах хүч оруулж ирэх, ажиллах хүчний татвар, хураамжтай холбоотой асуудал хөндөгдөж байсныг онцлоод судалгаа болон бизнесийн орчны нөхцөл байдлаа харахад ч тэр, төр засгийн бодлого шийдвэрүүд, том төслүүд хөдөлж эхлэх гэж байгаа энэ цаг үед энэ сэдэв хөндөгдөж буй нь МҮХАҮТ-ын зүгээс зөв зүйтэй асуудал гэж үзэж байгаагаа дуулгав.

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга Д.Ренчиндорж хуулийн төслийнхөө талаар мэдээлэл, танилцуулга хийлээ. Тэрбээр “МҮХАҮТ-аас хуулийн төсөлд албан ёсоор хоёр удаа санал ирүүлснийг бид ажил олгогч гишүүдийн санал гэж ойлгож, хүлээн авсан. Энэхүү хуулийн төсөлд гадаадын ажилчдыг квотгүй, хэмжээ хязгааргүй оруулж ирнэ гэсэн заалт ерөөсөө байхгүй. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 27-р зүйлд Монгол Улсад албаны болон хувийн хэргээр оршин суух гадаад иргэдийн тоог хязгаарлаад, хуульчлаад өгсөн байдаг. Зөвхөн хөдөлмөрлөх зөвшөөрлөөр Монгол Улсад орж ирж байгаа иргэний тоо тоологддоггүй. Оюутан, албаны журмаар оршин сууж байгаа нийт иргэний тоо багтдаг. Хувийн хэргээр Монгол Улсад оршин суух бүх иргэний тоо 110 мянга орчмоос хэтэрч болохгүй. Нарийвчилвал нэг улсын иргэн гэхэд хамгийн ихдээ 37 мянга орчим байж болно. Үүнээс давахгүй гэж заасан.

Гадаадын иргэн харьяатын газраас уг нь олон нийтэд маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа. Энэ хууль батлагдсанаас хойш цаг хугацаанд 110 мянга руу, нэг улсын иргэн 37 мянга руу дөхөж байгаагүй. 50 хувьд ч нь хүрдэггүй тоон статистик байна.

Ашигт малтмалын тухай хуульд аж ахуй нэгж байгуулагуудын ажилтны бүтцийг хуульчилсан байдаг. Гадаадын ажилтны тоо нийт  ажилтны арван хувиас хэтрэхгүй. Түүнд дотроо орон нутгийн иргэдийн тоо 5-аас доошгүй хувь байна шүү гэж хуульчилсан. Энэ тоог давах юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг төлдөг. Энэ нь орон нутгийнхаа санд төвлөрөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах хуультай. Энэ бол ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль дээр байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүснээс гадна дахиад нэмэлтээр төлдөг төлбөр юм” хэмээлээ. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлэхдээ “МҮХАҮТ-аас нийгэмд талцал үүсгэж байгаа, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн оролцоо, байр суурийг заавал харгалзан үзэх ёстой төр засгийн бодлого, шийдвэртэй холбоотойгоор цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Евразийн чөлөөт худалдааны түр хэлэлцээр, Хөрөнгө оруулалтын тухай хууль, өнөөдрийн ажиллах хүчний асуудлаар гурван том хэлэлцүүлэг зохион байгууллаа.

МҮХАҮТ бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх талаар багц саналаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүргүүлсэн. Улмаар өндөр мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчнийг зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай компаниас гадна үндэсний бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчид авах боломжийг бүрдүүлэх талаас нь энэхүү хэлэлцүүлгийг хийлээ. Статистик мэдээг харвал Засгийн газраас гадаадаас ажиллах хүчин авч байгаа тохиолдолд 100 хувь хөнгөлөлт эдэлсэн 40 гаруй том компани байгаагийн ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Ялангуяа газрын тосны салбарынхан. Тиймээс бид энэхүү өргөн барьсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Ашигт малтмал, газрын тосноос бусад салбарт ажиллах хүчний тоо хязгаарыг уян хатан байлгах, гнэхдээ хязгааргүй болгох тухай асуудал огт яриагүй. Тухайлбал манайд 14 мега төсөл, үндэсний хэмжээний 140 гаруй томоохон төслүүд, Улаанбаатар хотод хэрэгжих 194 гаруй төслүүдийн жагсаал батлагдсан байна. Барилгын салбарынхан хамгийн их байна. Тэгэхээр энэ бол барилгын салбарынханд хамгийн их шаардлагатай, цаг үеэ олсон эрхзүйн зохицуулалт болно гэж бид харж байгаа.

Иргэдийн дунд хэтэрхий олон гадаад иргэд, ялангуяа урд хөршийн иргэд ороод ирвэл яах вэ гэдэг айдас байх шиг байна. Хуулийн төслийн хувьд бол гадаадаас ажиллах хүчин авахдаа зүгээр нэг энгийн иргэдийг биш нарийн мэргэжлийн ,өндөр түвшний мэдлэг чадвартай ажилтнуудыг дутагдалтай салбарт оруулж ирэх асуудал байгаа юм. Манай олон нийт ч тэр, зарим бизнес эрхлэгчид ч тэр нухацтай хандах ёстой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, экспорт руу чиглэсэн бараа бүтээгдэхүүн гаргах салбаруудад ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Хөндлөнгийн байгууллагуудын хийсэн судалгаагаар ойрын 4-5 жил томоохон бүтээн байгуулалтуудаа хөдөлгөе гэвэл нийтдээ 285 мянган ажлын байр бий болгох шаардлагатай байгаа. Үүний 140 мянга орчмыг нь ирэх хоёр гурван жил бий болгох ёстой. Тийм учраас хамтын шийдэл гаргаад, Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлаа харгалзан үзээд энэ асуудлыг шийдэх талаас нь асуудалд хандаж байна” гэлээ.

Ажил олгогч эздийн холбоо болон зам, уул уурхай, барилгын салбар болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийллээ. Улмаар хэлэлцүүлгийн төгсгөлд аж ахуйн нэгжүүдээс гарсан саналыг нэгтгэж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлэхээр болсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
БИЗНЕСИЙН ГОЛ ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН УРИАЛГА ГАРГАЛАА
БИЗНЕСИЙН ГОЛ ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН УРИАЛГА ГАРГАЛАА
2025/02/12
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТҮҮХ СОЁЛЫН РЕГИСТАН ТӨВ БОЛОН ТӨМӨР ХААНЫ БУНХАНТ ЦОГЦОЛБОРЫГ ҮЗЭЖ СОНИРХОВ
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТҮҮХ СОЁЛЫН РЕГИСТАН ТӨВ БОЛОН ТӨМӨР ХААНЫ БУНХАНТ ЦОГЦОЛБОРЫГ ҮЗЭЖ СОНИРХОВ
2025/02/11
Монголын арьс шир, мах, хүнсний салбарынхан Узбекистаны бизнесийнхэнтэй түншлэлийн гэрээ хэлэлцээр хийлээ
Монголын арьс шир, мах, хүнсний салбарынхан Узбекистаны бизнесийнхэнтэй түншлэлийн гэрээ хэлэлцээр хийлээ
2025/02/10
МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА
МОНГОЛ-УЗБЕКИСТАНЫ БИЗНЕС ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА
2025/02/07
Монголын бизнесмэнүүд Узбекистаны Технорпарктай танилцлаа
Монголын бизнесмэнүүд Узбекистаны Технорпарктай танилцлаа
2025/02/07
"ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГАЖУУЛАГЧ" -ААР МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025/02/06
"LADY ENTREPRENEUR-2025" шалгаруулалтын материал авч эхэллээ
2025/02/05
“MODERN MONGOLIA” БИЗНЕС УУЛЗАЛТ, СОЁЛЫН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ
“MODERN MONGOLIA” БИЗНЕС УУЛЗАЛТ, СОЁЛЫН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ
2025/02/05
АЗЕРБАЙЖАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
АЗЕРБАЙЖАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2025/02/05
Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрт  няцаалт гаргах нь
Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрт няцаалт гаргах нь
2025/02/04
ХОЁР УЛСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
ХОЁР УЛСЫН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛ ДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
2025/02/04
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025/02/04
МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨНТЭЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ДЭРГЭДЭХ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙНХӨНТЭЙ УУЛЗЛАА
2025/02/04
“ЭРДЭНЭТ МАШИН ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР – 2025” ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“ЭРДЭНЭТ МАШИН ЦОГЦОЛБОР ҮЙЛДВЭР – 2025” ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025/02/03
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД ТАТВАРЫН УЯН ХАТАН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭД ТАТВАРЫН УЯН ХАТАН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫГ ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
2025/01/31
МҮХАҮТ-ын АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ын АХМАДУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025/01/31
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНД БАГТААН БАТАЛНА
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ХАВРЫН ЧУУЛГАНД БАГТААН БАТАЛНА
2025/01/30
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СТАНДАРТ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, СТАНДАРТ СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025/01/30
ЛАОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МОНГОЛЫН АРЬС ШИР, МАХ, МОНГОЛ АРХИЙГ СОНИРХДОГ
ЛАОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МОНГОЛЫН АРЬС ШИР, МАХ, МОНГОЛ АРХИЙГ СОНИРХДОГ
2025/01/27
“MNS 5679:2022 Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага”, “MNS 4585:2016 Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” стандартуудад санал авч байна
“MNS 5679:2022 Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага”, “MNS 4585:2016 Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага” стандартуудад санал авч байна
2025/01/24