"Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-ийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү хуулийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 2024.12.20-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.
Улмаар уг хуулийн төслийн талаар ойлголтын зөрүүнүүд нийгэм, олон нийтийн дунд үүсч буй учраас мэдээлэл өгөх, санал солилцох зорилготой энэхүү хэлэлццүүлгийг хийх гэж буй юм.
Бизнес эрхлэгч та бүхнийг энэхүү хэлэлцүүлэгт урьж байна.
Хэзээ: 2024 оны 12-р сарын 27-ны 08.00 цагт
Хаана: МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхим
Бүртгүүлэх линк: https://form.jotform.com/243592445322456
Холбоо барих: 88444121, 99034043, policy@mongolchamber.mn