(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одод "Хосмог сургалтын тогтолцоо"-ны талаар танилцуулж, санал солилцлоо

2024/12/13 0

ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны хамтарсан санхүүжилттэй ба Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ)-н хэрэгжүүлж буй  Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт - II” (ТСТМБС - II) төслийн багаас МҮХАҮТ-ын шинээр томилогдсон Ерөнхийлөгч Л.Төр-Од болон зөвлөхүүдэд нь төслийнхөө үйл ажиллагааг танилцуулж, санал сонилцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одын зүгээс энэхүү төсөлд ач холбогдол өгч, аж ахуй нэгжүүдээ аль болох олноор хамруулж, илүү үр дүнтэй болгох тал дээр далайцтай байдлаар хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд “Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоог бий болгоход хамтран ажиллах” санамж бичигт өнгөрсөн гуравдугаар сард Боловсролын яам болон МҮХАҮТ-ын зүгээс гарын үсэг зурж, үзэглэсэн билээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын хосмог тогтолцоо манай улсад хэрэгжсэнээр ажил олгогчид, МБС-ын байгууллага хамтран сургалтын үйл ажиллагаагаа төлөвлөн, хэрэгжүүлж хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тохирсон, ажил олгогчийн шаардлагад нийцсэн ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх юм.

Төсөл нь Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Боловсролын шинэчлэлийн хүрээнд ажил олгогч нарын түншлэлийн оролцоог мэргэжлийн боловсрол, сургалтад нэмэгдүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Мэргэжлийн боловсролын хосмог тогтолцоог бий болгох зорилготой юм.

Монгол Улсад энэхүү мэргэжлийн боловсрол, сургалтын /МБС/ хосмог тогтолцоог бий болгоход Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт - 2” төсөл дэмжин хамтран ажиллах бөгөөд GIZ- ийн Эрчим хүчний төслийн хүрээнд энэ жилээс эхлэн туршилтаар Эрчим хүчний салбарт дутагдаж байгаа Өндөр хүчдэлийн техник ажилчдыг Хосмог сургалтаар бэлтгэж эхэлсэн юм.

Тодруулбал, “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн хосмог сургалтыг энэ оны 10-р сараас Налайх политехник коллеж болон Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Нийт 38 суралцагчид (10 эмэгтэй, 28 эрэгтэй) дээрх хоёр сургуульд хосмог сургалтад элсэн суралцаж байна. Тэд нийт гурван жилийн хугацаанд суралцах ба ААН дээр явагдах сургалтын цаг нь жил ирэх тусам нэмэгдэж, дадлага сургалтыг түлхүү олгоно. 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06