(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Евразийн эдийн засгийн хэлэлцээрийн асуудлаар ААН-үүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь хүлээн авлаа

2024/12/12 1

Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд болох Бүгд Найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Оросын Холбооны Улсуудтай худалдааны түр/завсрын гэрээ байгуулах тухай асуудал сүүлийн үед анхаарлын төвд байна. Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны хэлэлцээр байгуулснаар дээрх таван улстай хийх тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний худалдаа харилцан импортын татваргүй болох юм. 

Энэ асуудлаар МҮХАҮТ болон Эдийн засгийн хөгжлийн яам хамтран өнөөдөр "Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт"-ыг өнөөдөр /2024.12.12/ зохион байгууллаа.

Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ЭЗХЯ-ны хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар болон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од энэ үеэр Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах явцад МҮХАҮТ-ын гүйцэтгэж буй үүргийн талаар мэдээлэл хийв. Мөн ЭЗХЯ-ны хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Анар Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг танилцуулж, аж ахуйн нэгжүүдэд тодорхой ойлголт, мэдээлэл өглөө. Улмаар Монгол улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт Худалдааны түр Хэлэлцээрийг байгуулахад харилцан ашигтай байх үүднээс Монголын бизнес эрхлэгчдийн саналыг сонсох, шаардлагатай бол барааны жагсаалтыг эргэн харах, өөрчлөлт оруулах санал гаргах зэрэг асуудал хөндлөө.

Өнөөдрийн хэлэлцүүлэг хуралд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлд багтдаг “АПУ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “Жүр Үр” компанийн захирал Ч.Мөнхзул, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга гэх мэт томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөллөөс гадна салбар бүрийн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ирж, асуудлаа ярьж, энэхүү хэлэлцээрийг яагаад дэмжиж, байгаа болон дэмжихгүй байгаа талаараа нээлттэй санал солилцсон юм.

Тухайбал, “Хүнсний хувьсгал” ТББ, Монгол Улсын тариаланчдын нэгдсэн холбоо, Монголын хүнсчдийн нэгдсэн холбоо, Мал зүйч үржүүлэгчдийн нэгдсэн холбоо нэгдэж, салбараа төлөөлж уриалга гаргасан талаар “Хүнсний хувьсгал” ТББ-ын дэд тэргүүн Т.Мөнхтөр дуулгалаа. Тэрбээр Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны гэрээ Монголын хүнс, хөдөө ахуйн салбарыг дампууруулах эрсдэлтэй байна. Тиймээс хөдөө ахуйн бүтээгдэхүүнийг уг хэлэлцээрээс хасч өгөөч гэдэг хүсэлтийг дээрх дөрвөн холбооноос тавьж буй талаарх саналаа илэрхийллээ. Уг хүсэлтийг ЭЗХЯ-наас нааштай хүлээж авч, хэлэлцээрийн ажлын хэсэгт багтаж, хамтарч ажиллах санал тавьсан юм.

Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлэхдээ “МҮХАҮТ Монголынхоо дотоодын үндэсний үйлдвэрлэгчдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана. Аж ахуй нэгжүүдээс гарсан санал болон тодорхой холбоодын саналуудыг бид нэгтгээд ЭЗХЯ-нд хүргүүлнэ. Ингээд орхихгүй. Цахимаар саналууд хүлээж авч уламжилъя. Дуу хоолойгоо нэгтгээд, нэг сувгаар, нэг цонхоор, нийтлэг эрх ашгийн төлөө хамтдаа урагшилъя гэдэг санаа бодолтой байна.

Евразийн Эдийн засгийн холбоонд элсэх цаг хугацаа манай улсын хувьд болоогүй, шаардлагагүй. МҮХАҮТ ч гэсэн эсрэг байр суурьтай байгаа. Гол гарц нь юу вэ гэвэл бид энэ холбоонд элсэхгүйгээр холбооны бус гишүүн улсуудтай байгуулдаг чөлөөт худалдааны яриа хэлэлцээр эхлүүлэх нь богино хугацаандаа үр ашиггүй байж магадгүй ч дунд, урт хугацаандаа тодорхой хэмжээгээр ашигтай байж мэднэ.

Тиймээс нухацтай, шат дараатай, Монгол Улсынхаа үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хангасан хэлэлцээр байгуулаасай гэсэн хүсэлтэйгээр энэ асуудалд хандаж байна.

МҮХАҮТ-ын зүгээс нийт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 90 мянга гаруй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нийтлэгээр нь хамгаална. Миний хувьд анх удаа энэ асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, тодорхой мэдэгдэл гаргаж, бүтээлч шийдэл талаасаа ажиллая гэж тохирсон. Мөн энэ хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Оролцогчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл бодит мэдээлэл авч чадлаа гэж ярьж байна. Ямар ч байсан хэлэлцээрийг хойшлуулах биш үе шаттайгаар урагшлуулъя гэж ярилцлаа” хэмээсэн юм.  

Мөн ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү аж ахуй нэгжүүдээс гарсан саналуудыг сонсоод, өнөөдрийн уулзалтыг дараах байдлаар дүгнэж байгаагаа дуулгав.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд бид МҮХАҮТ-тай хамтран энэ танхимд хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 150 орчим хүн хамрагдсан. Тэдгээр хүмүүст энэ хэлэлцээрийн талаар мэдээлэл танилцуулж, тайлбарлаад, албан ёсоор бичгээр санал авсан. Энэ хэлэлцээр маань ерөөсөө л ил тод нээлттэй мэдээлэлтэй байсан. Гэхдээ тэр хэлэлцүүлгүүдээс хоцорч, мэдээлэл аваагүй хүмүүс бас үлдсэн байна. ЭЗХЯ өнгөрсөн хугацаанд энэ мэт хувийн хэвшлүүдтэйгээ тодорхой хэлэлцүүлгүүд хийгээд, албан ёсны саналыг нь тусгаад ажиллаж байна. Энэ ямар нэг эвсэлд нэгдэх, холбоонд элсэх асуудал огт биш гэдгийг онцолж хэлье. Чөлөөт худалдааны эдийн засгийн хэлэлцээр бол хоёр талаас харилцан 375 нэр төрлийн барааг импортлоход татварыг нь чөлөөлөх л хэлэлцээр. Айлын талаас 700 гаруй нэр төрлийн барааны татвараа чөлөөлүүлье гэдэг санал ирсэн. Үүнийг нь 375 нэр төрөл болгож бууруулсан. Монгол Улсад импортоор орж ирж байгаа барааны дийлэнх татвар 5 хувь байгаа. Чөлөөт хэлэлцээрээр импортын татварыг нь л тэглэнэ. Онцгой албан татвар, НӨАТ чөлөөлөхгүй. Энэ талаар аж ахуй нэгжүүдэд зөв ойлголтыг нь өглөө.

Мөн хөрш орнууд руу бараа бүтээгдэхүүн гаргахад худалдааны саад бэрхшээлүүд маш их байдаг. “Экспортоо төрөлжүүлж өгөөч, зах зээл гаргаж өгөөч, хөнгөвчилж өгөөч” гэсэн саналууд аж ахуй нэгжүүдээс байнга ярьдаг. Зөвхөн уул уурхайгаас хамаарах нь хортой гэж ярьдаг. Үүнийг тэлэх хүрээнд хийж байгаа ажил. Аливаа ажил 100 хувь бүх хүний эрх ашигт нийцэх хэцүү. Тодорхой эрх ашгаа хамгаалж, хоорондын хэлцэл явагдаж байгаа учраас зарим харилцан тохиролцохгүй, хүлээн зөвшөөрч чадахгүй салбарууд байна. Төлөөллүүд нь хурц хурц саналууд хэлж, зарим нь бухимдсан ч уулзалтын дараа маш сайн ойлголцлоо. Жишээ нь мах, өндөгний салбарынхан.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт санал бодлоо хэлсэн аж ахуй нэгжүүд хэлсэн саналуудаа нэгтгээд МҮХАҮТ-даа хүргүүлээрэй. Орхигдсон зүйл байвал хүлээж аваад, дахиад ярилцъя гэж тохирлоо. Ажлын хэсэгт оролцъё гэсэн холбоодын хүсэлтийг зөв, зүйтэй гэж үзэж байна. Цаашид ажлын хэсэгт, хэлцэлд нь оролцоод явах боломжтой.

Энэ хэлцэл үргэлжилж байгаа учраас хойшлуулах гэдэг асуудал ярих боломжгүй байна. Монголын талаас энэ хэлцлийг хийгээд хэлэлцээрийг УИХ-аас соёрхон батлах ёстой. Хэлэлцээрийн багийн хийгээд дуусгасан төслийг Засгийн газраар хэлэлцээд УИХ руу явуулах эсэхээ Засгийн газар шийднэ. УИХ руу явууллаа гэхэд гурван байнгын хорооны гишүүд сонсоод, санал шүүмжээ хэлээд зөвшилцөнө. “Хэлцлийн энэ зүйл, заалт болохгүй байна, өөрчилье” гэдэг зүйлийг УИХ, байнгын хорооны гишүүд ярилцаад буцаагаад Засгийн газарт санал, зөвлөмжөө ирүүлнэ. Засгийн газар байнгын хорооноос зөвшөөрсөн бол асуудал хариуцсан аль нэг сайддаа гарын үсэг зурах эрхийг нь өгнө. Гарын үсэг зураад олон улсын гэрээ болгохын тулд дахиад УИХ-аар соёрхон батлуулах ёстой. Тиймээс дахиад УИХ-ын байнгын хороогоор дамжаад, УИХ-ын чуулганаар ороод гишүүд хэлэлцэж баталж зөвшөөрөл өгдөг ийм зохицуулалттай. Тиймээс ямар нэг байдлаар нууцаар хэлэлцээр хий ямар ч боломжгүй зүйл” гэдгийг онцоллоо.  


Энэ түр Хэлэлцээр манай хүнсний,хөдөө аж ахүйн салбарын үйлдвэрлэгчдэд ашиггүй , харин нефть импорлогч , арьс шир, ноос ноолуурын салбарынханд ашигтай , иймд ашигтай салбараа илүү оруулаад, ашиггүй салбараа энэ жагсаалтаас хасах санал оруулах хэрэгтэй юм.
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05