(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ, "Голомт" банк хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдээ нэгтгэж, түншлүүлэх "SHE LEADS" арга хэмжээ зохион байгууллаа

2024/12/06 0

МҮХАҮТ "Голомт" банктай хамтран  бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, бүтээмжийг дээшлүүлэх, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх,  тогтвортой санхүүжилтыг дэмжих, тэдэнд тулгарч байгаа зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “WOMEN OWNED”  тохирлын тэмдгийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.

“Women Owned” тохирлын тэмдгийг одоогоор 50 гаруй ААН аваад байгаа бөгөөд тэдний хамтын ажиллагааг өрнүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилгоор өчигдөр /2024.12.05/ “She leads” арга хэмжээг Монголын уран зургийн галерейд зохион байгууллаа. Мөн тус арга хэмжээний үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан www.womenowned.mn вэбсайтыг нээж буйгаа зарлаж, танилцуулга хийлээ.

Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од хэлсэн үгэндээ “Монгол Улсын хэмжээнд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 200 мянга гаруй иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд. Харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байдаг. МҮХАҮТ-ын  нийт гишүүдийн 36 хувь нь эмэгтэй удирдлагатай байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь улс орны бизнесийн орчныг бүхэлд нь сайжруулаад зогсохгүй гэр бүлийн орлогыг өсгөж, амьдралын чанарыг сайжруулж, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг тухай судалгаа бий.

Энэ ч утгаар МҮХАҮТ-аас эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлогыг үйл ажиллагааныхаа чиглэл бүрт тусган хэрэгжүүлж ажиллаж байна” гэлээ.

“Голомт” банкны Ерөнхийлөгч Г.Ганболд мөн энэ үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ хандаж үг хэлэв. Тэрбээр “Голомт банк он гарангуут үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойтой золгоно. Энэ хугацаанд Монголын хувийн хэвшлийн банкнуудыг түүчээлж, бизнесийг дэмждэг, ялангуяа шинээр, тогтвортой үр дүн бий болгож байгаа жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлээр тогтвортой ажиллаж, манлайлагч банк болсон. Хамгийн гол нь эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд манай банкны зорилтын нэн чухал хэсгийг тогтвортой хөгжил, ногоон бизнесийг хөгжүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт рүү чиглэх болсон. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил МҮХАҮТ-тай хамтран “Woman owned” тохирлын тэмдгийг хамтарч гаргасан. Манай харилцагчдын 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Банкны хувьд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой бодлого явуулж ажиллаж байна. Цаашид ч энэ бодлогоо барьж ажиллах болно” гэлээ.

МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан Монгол Улсад бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл бодлогын түвшинд, эрхзүйн орчны хувьд ч эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр байдаггүй. Тиймээс МҮХАҮТ, “Голомт” банк санал санаачлага гарган ажиллаж буйг онцолсон юм.

Улмаар “Woman owned” тэмдгийг тодорхой шалгуур хангасан, нийт хувь нийлүүлэгчдийн 50-иас дээш хувь нь эмэгтэй, эсвэл эмэгтэй удирдлагатай, ажилчдынх нь 50-иас дээш хувь нь эмэгтэй ажилчинтай бизнес эрхлэгчдэд олгох боломжтой. Энэхүү гэрчилгээг авсанаар бизнес эрхлэгчид “Голомт” банк болон МҮХАҮТ-аас явуулж байгаа бүхий л сургалт, дэмжлэгүүд, олон улсын үзэсгэлэнд оролцохоос гадна хамгийн гол нь “Голомт” банкнаас олгож байгаа зээлд хамгийн бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломж бүрдэж буйг дуулгалаа.

Мөн энэ  үеэр “Савана Органика” ХХК, “Глобал талент менежмент” ХХК, “Монфүүдланд” ХХК-иуд “Woman owned” тохирлын тэмдгээ гардаж авч, “Монголын She Trades Hub”-д гишүүнээр элслээ.

Түүнчлэн МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Магнайбаатар эмэгтэйчүүддээ зориулсан бизнесүүдийг хооронд нь танилцуулах, холбох, түншлэлийн харилцаагаа үүсгэх боломжийг олгосон сайхан арга хэмжээ болж байгааг онцлоод цаашид МҮХАҮТ-ын зүгээс эмэгтэй бизнес эрхлэгчдийнхээ бизнесийг дэмжих чиглэлээр олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгав.

Дэлхийн худалдааны байгууллага, Олон Улсын худалдааны төв хамтраад “She Trades” хэмээх дэлхий дахинд бизнес хийж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих санаачлагыг 2017 оноос эхлүүлсэн. Дэлхийн 17 улсад салбартай. Монгол Улс 2023 онд 15 дахь улс нь болж, МҮХАҮТ-ын дэргэд “She Trades” буюу эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төвийг байгуулсан. Энэ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесийн харилцаагаа өргөжүүлэх олон давуу талыг олгож байгаа юм. Монголын “She Trades Hub”-д гишүүнээр элссэнээр бусад улсуудтай хийх бизнесийн боломж нээгдэж байгаа гэдгээрээ хамгийн чухал. Үүгээр дамжуулан Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын болон бүс нутгийн зах зээлд өрсөлдөхүйц байх чадварыг бэхжүүлэх юм. 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05