(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ЗӨВЛӨЛДӨХ 11 ДЭХ УУЛЗАЛТ: "Монгол-Японы эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлүүдийн оролцоо хамгийн чухал"

2024/11/28 0

МҮХАҮТ, Эдийн засаг хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, ЖЕТРО хамтран зохион байгуулсан "Монгол-Японы Төр Хувийн Хэвшлийн XI Зөвлөлдөх уулзалт" өнөөдөр /2024.11.28/ боллоо.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Япон Улсын Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яамны гадаад харилцаа хариуцсан дэд сайд Т.Мацүо, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Игавахара, МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан, Япон, Монголын Эдийн засгийн хорооны дарга Х.Цүбай нарын албаны хүмүүс оролцож, үг хэлэв.

Энэхүү уулзалт нь мэдээллийн технологийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбар, гарааны бизнес, Монгол дахь бизнесийн орчин, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт зэрэг сэдвүүдийн хүрээнд болж буй бөгөөд энэ сэдвүүдийн хүрээнд хоёр талаас  танилцуулга тавьж, асуулт хариултууд хөврөв. Улмаар Монгол, Япон компаниуд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг зурах ёслолыг зохион байгууллаа.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Японы худалдааны эргэлт 2023 оны жилийн эцсийн байдлаар 731.3 сая ам.долларт хүрч, нийт бараа эргэлтээр Япон Улс гуравдугаарт жагсаж байна. Нөгөөтэйгүүр хоёр орны бараа эргэлт 2:98-ийн харьцаатай байж, Монгол Улс 15 сая ам.долларын экспорт, 716.3 сая ам.долларын импорт хийж,  манай экспортын барааны нэр төрөл, тоо хэмжээ төдийлөн нэмэгдээгүй  үзүүлэлттэй байна.

Цаашид худалдааны балансын тэнцвэрт байдлыг хангах, Монголын талын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг өсгөхөд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, Японы өндөр техник, технологийг нутагшуулах, үйлдвэрлэлийн салбарт чадварлаг боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал байна. 

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалт нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, эдийн засаг, бизнесийн харилцан итгэлцэл, ойлголцол, үр өгөөжтэй түншлэлийг бэхжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгч нарт тулгамдаж буй асуудлаар оновчтой шийдэл олох, хамтын ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхэд дорвитой  хувь нэмэр оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээсэн юм.

Япон Улсын Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн яамны гадаад харилцаа хариуцсан дэд сайд Т.Мацүо Шадар сайдын зүгээс энэхүү хамтын ажиллагаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн сул байгаа гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ хэлэлцээрээ цаашид улам бэхжүүлж, хөгжүүлж явна гэсэн үзэл баримтлалтай байгаагаа дуулгаад “Японы эдийн засаг 30 жил орчим үргэлжилсэн хямралыг арайхийн давж байна. Өнгөрсөн жил хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэг их наяд иен давсан байна. Энэ бол сүүлийн 30 жилийн хугацааны хамгийн дээд үзүүлэлт юм. Одоо бол Японы аж ахуй нэгжүүд дотоод, гадаадад идэвхтэй хөрөнгө оруулалтууд хийж байна. Инновацид чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг түгээмэл хийж байна. Хөрөнгө оруулалт төвийгүй цалин хөлс ч нэмэгдэж байна. Цаашлаад аж ахуйн нэгж байгууллагын ашиг орлого ч нэмэгдэж байгаа нь Японы эдийн засаг зөв гольдиролдоо орж ирж байгааг илтгэж байна гэж хэлж болно.

Японы аж ахуйн нэгж байгууллагууд цаашид глобалчлагдаж, шинэ төслүүд хийх нь чухал. Тухайлбал, ногоон хөгжил, дижитал, эрүүл мэнд, био технологи, сансар, хиймэл дагуул зэрэг ирээдүйг хөгжүүлэх аж үйлдвэрийн салбарт төвлөрч ажиллахыг зорино. Ялангуяа онцгойлон стратегийн түншлэл буюу потенциал нэлээд ихтэй Монгол Улстай хамтарч ажиллах чухал. Манай хоёр улс олон хүний хүчин чармайлтын үр дүнд эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж ирлээ. 2016 онд анх удаа хоёр улсын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталсан. Хоёр орны худалдааны эргэлт 2015 онд 37 тэрбум иен байсан бол 2023 онд нэг их наяд 84 тэрбум иен болсон зэрэг эдийн засгийн харилцаа баталгаатай хөгжсөөр байна.” гэлээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд М.Игавахара “Япон Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын хоорондын хамтын ажиллагаа төдийгүй хувийн хэвшил хоорондын харилцааг хөгжүүлэх нь зайлшгүй чухал юм. Миний бие Монголд ирээд нэг жил болж байна. Энэ хугацаанд хоёр орны эдийн засгийн харилцаа өргөжин тэлж буй нь харагдаж байна. Манай Элчин сайдын яамны зүгээс Япон Монголын бизнес эрхлэгчидтэй өдөр болгон уулзаж, санал солилцдог. Хоёр орны бизнес эрхлэгчдийн ярианаас үзэхэд эдийн засгийн харилцаа гүнзгийрэх тусам цаашдын хөгжлийн боломж ил тод болохын зэрэгцээ  шинэ сорилтууд гарч ирж байгааг анзаарлаа” хэмээв.   

МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан хэлсэн үгэндээ “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад 8 жил гаруй хугацааг өнгөрүүлж буй тул өнгөрсөн 2 жилийн хугацаанд МҮХАҮТ, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран Монголын бизнес эрхлэгчдийг хамруулан хэд хэдэн удаагийн судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна. Энэ хугацаанд мэдээж КОВИД цар тахал болон бусад хүчин зүйлс энэ хэлэлцээрийн хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч бид энэхүү хэлэлцээрийг харилцан таниулах үр өгөөжийг нэмэгдүүлэх илүү хүртээмжтэй болгохын төлөө ажиллаж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд тогтмол мэдээлэл солилцох нь нэн чухал. Энэ утгаараа, өнөөдрийн Монгол, Японы төр хувийн хэвшлийн 11 дэх удаагийн зөвлөлдөх уулзалт нь хоёр орны Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, бизнес эрхлэгчид ач холбогдол өгч хамтран оролцдог чухал механизм юм. Энэхүү уулзалтаар дамжуулан илүү үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болоод байна” гэлээ.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" илтгэл, танилцуулга хийлээ. Энэ үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар төрөөс анхаарах асуудлуудыг хэлсэн юм. Тодруулбал, 

- 2 талт худалдааны эргэлт ЭЗТХ байгуулахын өмнөх судалгааны төсөөлөлд хүрч нэмэгдсэн ч энэ өсөлт Монгол Улсын импорт талд байгааг анхаарах;

- Экспорт, импортын үнийн дүн болон бүтцийн өөрчлөлтийг нарийвчлан үзэхэд том хэмжээний өөрчлөлт гараагүй байгааг анхаарах;

- Япон Улсаас “Өндөр техник технологи, ноу хауг Монгол Улсад нэвтрүүлэх, улмаар аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспортыг нэмэгдүүлэх” зорилтын хэрэгжилтийг хангах;

- ЭЗТХ-ийг хариуцсан төрийн байгууллагыг тодорхой болгож уг асуудлыг салбар салбараар нь хариуцсан мэдээлэл зөвлөгөө өгөх мэргэжилтэн болон мэдээллийн төв бий болгох

- Төрийн байгууллагын уялдаа холбоог хангаж ажиллах

- Хэлэлцээрийн хүрээнд тарифын хөнгөлөлт эдлэх бараа, бүтээгдэхүүний жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах

- Хэлэлцээрийн гарал үүслийн дүрэмд өөрчлөлт оруулах

- Япон улсын импортын бараа бүтээгдэхүүний стандартын шаардлагын талаарх мэдээллээр бизнес эрхлэгчдийг хангах

- Япон улсын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний хорио цээрийн асуудлаар холбогдох дүрэм журмыг төрийн эрх бүхий байгууллагаас мэдээлэл авч албан ёсны мэдээллээр бизнес эрхлэгчдийг хангах (Япон улсын магадлан итгэмжлэлд ААН-ийг оруулах дүрэм, журам, шалгуурыг хангасан байх тухай)

- Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамнаас бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах

- Монгол Улсаас Япон улсын зах зээлд гаргах бүтээгдэхүүний хөгжүүлэлтийг хийх, хоёр талын зах зээлийн бүх төрлийн судалгааг хийж бизнес эрхлэгчдийг мэдээллээр хангах

- Тухайн талдаа лабораторийн шинжилгээнд орсон лабораторийн дүгнэлт, гэрчилгээтэй бараа бүтээгдэхүүнийг талууд хүлээн зөвшөөрөх (Учир нь тухайн импортын бараа бүтээгдэхүүн нь Япон улсын талд шинжилгээнд орж лабораторийн дүгнэлттэйгээ ирдэг боловч Монголын гаалийн байгууллагаас дахин шинжилгээнд оруулахыг шаарддаг. Энэ нь бизнес эрхлэгчдийн цаг хугацааг алдагдуулж, зардлыг нэмэгдүүлдэг)

- ЭЗТХ-т тусгасан 13 дэд хорооны үйл ажиллагааг тогтмолжуулж, дээрх асуудлуудыг хэлэлцэн хамтарсан хороонд танилцуулж, шийдвэрлэх

Зөвлөлдөх уулзалтад хоёр улсын цаашдын хамтын харилцааны хөгжил, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлэх зорилгоор Монголын 90 гаруй компанийн төлөөлөгч, тэр дундаа харилцаа холбоо, эрүүл мэнд, гадаад худалдаа, аялал жуулчлал, хүнс үйлдвэрлэл, тээвэр логистикийн салбарын мэргэжилтнүүд оролцож, Япон Улсын бизнесийн салбарын 40 гаруй төлөөлөгчидтэй хэлэлцүүлэг хийлээ.

Уулзалтын төгсгөлд зохион байгуулсан B2B уулзалтаар бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, цаашлаад Япон улсаас туршлага судлах, нэн ялангуяа өндөр техник технологи, ноу хау-г нэвтрүүлэх, шинэ эдийн засгийн салбарууд болох мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийн, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ боломжуудыг эрэлхийлэхэд чиглэх чухал алхам болж байна.

 Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбоход МҮХАҮТ гүүр нь болж хамтын ажиллагааг бодит болгохоор ажиллаж байна.


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05