(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ААН-үүд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хэрхэн санхүүжилт авах, бизнесийн боломжоо нээх талаар сонсож, туршлага судаллаа

2024/11/19 2

МҮХАҮТ, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас хамтран “Бизнесийн боломж уулзалт-семинар”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү семинар-уулзалтад 100 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож,  

1. АХБ, ДБ-ны Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж,

2. АХБ, ДБ-ны санхүүжилт бүхий төслийн тендер шалгаруулалтад оролцох талаар мэдээлэл авч,

3. Гэрээ байгуулж хэрэгжүүлэх туршлага судалж,

4.“Ганцаарчилсан” уулзалтууд буюу АХБ болон ДБ-ны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнгүүдтэй тусгайлан уулзаж, тодорхой асуултанд хариулт авлаа.

“Бизнесийн боломж уулзалт-семинар”-ын нээж, МҮХАҮТ-ын ГХХАГ-ын дарга Б.Жаргалсүрэн үг хэлэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн Банк нь Монгол ​​Улсад 1.4 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт, АХБ-наас Монгол Улсад эдийн засаг, нийгмийн салбарт 371 зээл, буцалтгүй тусламж, техникийн тусламж, нийт 4.1 тэрбум ам. долларын санхүүжилт олгосон байгаа талаар онцоллоо.  

Улмаар энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын бизнес эрхлэгчид, ADB болон WB-ийн санхүүжүүлсэн төслүүдийн хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэх зорилготой бөгөөд бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, оролцогчдод олон улсын зах зээлд нэвтрэх гарцыг нээж өгөх, худалдан авалтын үйл явцыг тодорхой болгох, мөн байгууллагууд хоорондын харилцаа, ойлголтыг гүнзгийрүүлэх чухал алхам юм гэдгийг цохон тэмдэглэлээ.

Мөн Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан Захирал Шаннон Кристин Каулин хэлэхдээ “Бид хүртээмжтэй байдлыг сайжруулах, жендерийн эрх тэгш байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, мэдлэгийг хүртээх чиглэлээр гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкны бизнесийн гол зарчмуудыг баримталж, Монгол Улсын ард түмэнд төслөөсөө үр өгөөж өгөх чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газарт зээл санхүүжилт олгоод, олгосон зээлийн хүрээнд төсвийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хувийн хэвшил маш чухал оролцоотой ажилладаг. Монгол Улс тэсвэртэй байдлаа сайжруулахын тулд зөвхөн санхүүгийн дэмжлэг авахаас гадна мэдлэгийн цөмийг бий болгох шаардлагатай” хэмээсэн юм.

Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хосе Луи Диаз Санчес мөн “Дэлхийн банк шударга, ил тод байдлыг урт хугацааны нөлөө болгохыг мөрдөж ажилладаг. Зөвхөн хамгийн бага дүнтэй тендерийг сонгохоосоо илүүтэй үнэ цэнийг нь харж төслүүдээ сонгодог. Бид дэд бүтцийн төслүүд, үүний дотор эрчим хүч, зам тээвэр, хот байгуулалтын төслүүдтэй хамтарч ажилладаг.  Энэ семинарын хүрээнд эдгээр төслүүдийн боломжийн талаар хуваалцаж, мэдээлэл хүргэнэ. Ингэснээр та бүхэнд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад оролцоход дэмжлэг болно. Дотоодын бизнесийн байгуулагуудад боломжийн талаар илүү мэдээлэл өгч, ярилцахыг хүсэж байна. Эцэст нь инновацилаг, шинэ туршлага, мэдлэгт тулгуурлаад ирээдүйг цогцлоох, эдийн засгийн өсөлтийг бий болгох, тогтвортой нөлөөллийг Монгол Улсад үлдээхэд та бүхний оролцоо чухал ач холбогдолтой” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ингээд Азийн хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан албаны дарга Чандра Мохан Арора Монголд хэрэгжиж буй Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслүүдийн талаар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь үйл ажиллагаа, Монголд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн багцын тойм, гишүүн орнуудтай хамтран ажиллах стратеги, зээл, буцалтгүй тусламжийн төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэл, ямар боломжууд, сорилт бэрхшээлүүд тулгарч буй талаар, үр ашиг, хэрэгжүүлэгч байгууллагын чадавхийг бэхжүүлэх зэрэг асуудлуудаар багцлан мэдээлэл, илтгэл хүргэлээ.

Үүний дараа Монгол Улс дахь дэлхийн банкны хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилт бүхий төслүүд, тендерт оролцогчид юуг мэдэх шаардлагатай вэ, санхүүжилт бүхий төслийн боломжуудыг хэрхэн олох, төслийн тендер шалгаруулалтад амжилттай оролцож, гэрээ байгуулж, хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан илтгэлүүд тавьсан юм. Дараа нь аж ахуйн нэгжийн төлөөллүүд Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны төлөөллүүдтэй ганцаарчилсан уулзалтууд хийж, төслөө танилцуулсан юм.

 


Сайнуу. Төслийн талаар мэдээлэл хаанаас яаж авах вэ?
Bulganchimeg 99081020
Гишүүн байгууллага болмоор байна яаж болох бэ
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05