МҮХАҮТ-ЫН ЭЭЛЖИТ БУС XXII ИХ ХУРЛЫН МАНДАТ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хуралд оролцох гишүүд 11-р сарын 20 - 27 ны ажлын өдрийн 8:00 - 18:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 305 тоотоос ирж МАНДАТ-аа авна уу.
Жич: 26-ны өдөр ажиллана.
Их хуралд МАНДАТ-ын эрхтэй оролцох гишүүдэд тавигдах шаардлага:
• МҮХАҮТ-ын дүрмийн 6.4-т зааснаар Үндэсний танхимын гишүүд Их хуралд өөрөө буюу эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж оролцоно. Хэрэв тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулж болно. /Итгэмжлэлээр оролцох албан тушаалтан нь байгууллагын албан тоотын хамт НДШ-ийн лавлагааг E-Mongolia системээс татаж хавсаргана, Итгэмжлэлгүй тохиолдолд хуралд оролцох, санал өгөх эрхгүй/
МҮХАҮТ-ын гишүүд та бүхнийг их хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна. Нэмэлт мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.
Бүртгэл, гишүүнчлэлтэй холбоо мэдээлэл:
Утас: 77277070 /2/, 99046587, 99024934
Цахим шуудан: membership@mongolchamber.mn
Цахим хуудас: www.mongolchamber.mn
МҮХАҮТ-ын байр, 305 тоот