(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: "Зөвхөн төр гэхгүй аж ахуй нэгжүүд эрчим хүчээ шийдээд, илүү гарсан нөөцөө төвийн системд нийлүүлэх боломж бий"

2024/11/13 0

Европын Холбоо, ЕСБХБ, МҮХАҮТ хамтран “Ногоон эдийн засаг, ногоон бизнес- Эрчим хүчний шилжилт” арга хэмжээг 2024-11-13-нд буюу өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ина Марчюлёните, Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач нарын зочид төлөөлөгчид оролцсон юм. 

Арга хэмжээг нээж, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлсэн үгэндээ "Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт, Үндэсний ногоон хөгжлийн бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Эрчим хүчний дунд хугацааны стратеги зэрэг бодлогын гол баримт бичгүүдэд 2030 он гэхэд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шаардлагатай нүүр тулж байна. Даян дэлхийн институтаас Монгол улсад хийсэн судалгаагаар нүүрсээр ажилладаг станцуудын нийт хүлэмжийн хийн ялгаралт 2035 он гэхэд ойролцоогоор 56 сая тонн-д хүрнэ гэсэн тооцооллыг хийсэн.  

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч рүү илүү эрчимтэй шилжиж, эдийн засагтаа эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгаруулалт 2035 он гэхэд 2 дахин буурах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ба хэрэглээг тогтвортой нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бидний тулгарч байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын санаачилгыг өрнүүлэх зорилгоор 2023 оны есдүгээр сард МҮХАҮТ дэргэдээ Эрчим хүчний зөвлөлийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байгааг онцлон дурдмаар байна" гэлээ. 

Мөн энэ үеэр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач "Европын сэргээн босголт хөгжлийн банк дээр Эрчим хүчний стратеги боловсруулж гаргасан. Энэ маань улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой. Ялангуяа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ ялгаруулж байгаа ялгарлыг бууруулах, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэхдээ ялгаруулж байгаа хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр. Бид нэг талдаа санхүүжилт, хөрөнгө оруулалт өгдөг. Нөгөө талдаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Эрчим хүчний ногоон шилжилтийг хийхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ маань нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрүүдэд боломжийг олгож байдаг. Бүтээгдэхүүнээ нийлүүлж болно. Үйлчилгээ үзүүлж болно. Монгол Улсад эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх гэдэг асуудал яригдаж байна. Энэ нь эргээд өрхүүдийн орлогод нөлөө үзүүлнэ. Тэгэхээр эрчим хүчний зардлыг хэрхэн бууруулах вэ гэдгийг бодолцож үзэх ёстой.

Нөгөө нэг хувилбар нь сэргээгдэх эрчим хүчний системийг хөгжүүлэх асуудал. Ингэх юм бол эрчим хүчний үр ашгийг сайжруулах, алдагдлыг бууруулах үйл ажиллагаа хэрэгжүүлснээрээ эрчим хүчний хэрэглээгээ 25 хувиар бууруулах боломжтой. Манай өрхүүд хэчнээн хэмжээний хүлэмжийн хий ялгаруулаад байгаа юм бэ. Эрчим хүчний ямар үр ашигтай шийдлүүдээ яаж хэрэгжүүлж, хөтөлбөр хэрэгжүүлж байж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах вэ гэдгийг бодолцох ёстой. Эрчим хүчний эх үүсвэрийг аваад үзвэл маш бага хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийлүүлж байна. Газрын гүний эрчим хүч, нарны эрчим хүч, усны эрчим хүчний боломжит эх үүсвэрүүдийг аваад үзвэл Монгол Улсад маш их боломж бий. Харамсалтай нь Монгол Улс энэ боломжуудаа ашиглаж чадахгүй байна. Эрчим хүчний эх үүсвэрийнхээ дийлэнхийг нүүрс шатаах замаар гаргаж авч байна” хэмээлээ.

Энэ үеэр МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан "Хувийн хэвшлийн байгууллагуудад тулгарч буй хүлэмжийн хийн тооцооллын хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаандаа хэрхэн тусгах вэ, тогтвортой санхүүжилт ба бусад дэмжлэгүүд" сэдвийн хүрээнд болсон панел хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. Тэрбээр "Зөвхөн улс өөрөө эрчим хүчний нэгдсэн системүүдийг сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээс гадна аж ахуй нэгж болгон өнөөдөр үүнд анхаарч, эрчим хүчний хэмнэлт бий болгосон, тоног төхөөрөмж, шийдлүүдийг санал болгож байна. Аж ахуй нэгжүүд өөрсдөө эрчим хүчээ шийдээд, зардлаа бууруулж, эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлж, илүү гарсан нөөцөө төвийн системд нийлүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх энэ боломжууд байна" гэдгийг тодотголоо. 

Хэлэлцүүлгийн үеэр, 

-ЕСБХБ-ны эрчим хүчний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, ногоон зээлийн санхүүжилт ба ЖДБ-ийг ногоон зөвлөх үйлчилгээгээр хэрхэн дэмжиж байгаа талаар,

Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хий, түүнийг ААН-н түвшинд хэрхэн тооцоолох

-Эрчим хүчний яам болон БОУАӨЯ-наас баримталж буй бодлого, хувийн хэвшлийн оролцоо гэх мэт өргөн хэмжээний мэдээллийг өгсөн юм. Хүлэмжийн хийн тооцооллын талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, ногоон эдийн засаг дахь үүрэг оролцоогоо тодорхой болгохоор зорьж буй хувийн хэвшлийн ААН, компаниуд, холбогдох бизнесийн холбоод энэхүү арга хэмжээнд оролцож, мэдээлэл сонслоо. 

 

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05