(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: “Монголоос Япон руу гаргах экспортын зах зээл тэлэхгүй байна”

2024/11/13 0

“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал сэдэвт уулзалт” өнөөдөр /2024.11.13/ МҮХАҮТ-ын 503 тоотод боллоо.

Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” 2016 онд хүчин төгөлдөр болж, 2017 оны 6-р сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийсэн ба манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус шууд чөлөөлсөн байдаг ч манай улсын экспортын нэр төрөл, үнийн дүн, хөрөнгө оруулалт төдийлөн сайн нэмэгдээгүй статистик үзүүлэлттэй байна.

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлтэй асуудал, цаашид сайжруулах боломжийн талаар санал боловсруулан Монгол Улсын болон Япон улсын холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж буй юм.

МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар энэ үеэр “Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад тулгамдаж асуудал, цаашид хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх арга замын талаар та бүхний саналыг сонсох зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна. Улмаар та бүхнээс авсан саналуудыг нэгтгэж, 11-р сарын 27-ны өдөр Япон Монголын хамтарсан Дэд хорооны уулзалтад танилцуулах юм. Энэ дэд хорооны үеэр хэлэлцээрийн ашиглалт хэр зэрэг байгаа юм бэ, цаашид хэрхэн сайжруулах ёстой юм бэ, аж ахуй нэгжүүдэд тулгарч буй худалдааны болоод тарифын саад бэрхшээлүүдийг хэрхэн бууруулах талаар ярилцана” хэмээсэн юм.

Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга Э.Бадамхорол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд гадаад худалдаанд гарсан өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.

Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Цэнд-Аюуш “Бид Япон руу арав гаруй жил эсгий углааш, таавчик байнга гаргасаар байна. Харамсалтай нь зах зээл нь тэлэхгүй байна. Гол үндсэн шалтгаан нь БТКУС кодны зөрүү байгаа учраас. Эсгий чөлөөлөгдсөн мөртлөө гутал буюу хөлд өмсөх бүтээгдэхүүн гэж үзээд эсгий гутал буюу таавчик болоод ирэхээрээ чөлөөлөгдөхгүй байгаа нь энэ хэлэлцээрийн анхаарах гол асуудал. Хэрвээ энэ кодны асуудал дээр ойлголцох юм бол бидний эсгийн бүтээгдэхүүний зах зээл тэлэх бүрэн боломжтой байна” гэдгийг тодотголоо.

Уул уурхайн бус экспортлогчдын холбооны гүйцэтгэх захирал Ч.Нэргүй хэлэхдээ “Монгол Японы хооронд худалдааны дорвитой өөрчлөлт, ахиц гарсангүй. Япончуудын хувьд импорт нэмэгдсэн байна. Харин Монголчууд өмнө нь гаргаж байсан ноос, ноосон бүтээгдэхүүн гэсэн хэдхэн бүтээгдэхүүн хэвээрээ байна. Түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад 8 жил болж байхад үр өгөөж нь ийм байна. Юунаас болоод ийм үр дүнтэй байна вэ гэдэг дээр МҮХАҮТ болон бизнесийнхэн шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна. Японы уламжлал, соёл Монголоос огт өөр. Тиймээс Япончуудад зориулсан бүтээгдэхүүнээр л экспорт хиймээр байна. Энэ улс хэдэн мянган жилийн уламжлалтай цайны соёлтой. Бид тэдэнд чацаргана маш сайн гэж сурталчлахын оронд тэдний соёлд зориулсан, Монголын онцлогтой цайн бүтээгдэхүүнээ гаргавал илүү сонирхох юм” гэх мэт саналууд хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл бүгд тодорхой саналууд хэлсэн бөгөөд тэдгээр саналыг нэгтгэж, 11-р сарын 27-ны өдөр Япон Монголын хамтарсан Дэд хорооны уулзалтад танилцуулахаар боллоо.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05