(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ Урчуудын эвлэлээс баталсан загвар, зохиогчийн эрхээр хамгаалсан бэлэг дурсгал, сувенирыг “Дэлхийн Экспо 2025” Осакад ашиглана

2024/11/12 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ хамтран “Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Оюуны өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн гишүүн байгууллага бөгөөд энэхүү хуульд заасан чиг үүргийн дагуу оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлого боловсруулагч институци хоорондын уялдааг хангах, хувийн хэвшлийн нэгдсэн дуу хоолойг шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй юм.  

Хэлэлцүүлэгт Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй соёлын салбар, тэр дундаа видео контент, кино урлаг, дуу хөгжмийн салбарын оролцогч талуудын зохиогчийн эрхийн хамгаалалтын өнөөгийн байдал болон оюуны өмчийн цахим зөрчлийг илрүүлэх системийг боловсронгуй болгох, цахим зөрчлийг хялбаршуулсан журмаар илрүүлж, шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцлээ.

Энэ үеэр Монголын Урчуудын Эвлэл болон “Өв Бэлэг Дурсгал Сувенир” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. “Өв Бэлэг Дурсгал Сувенир” ХХК нь зөвхөн Монголын Урчуудын эвлэлээс баталсан албан ёсны лицензтэй бэлэг дурсгал, сувенирыг худалдан борлуулна. Ингэхдээ уг бүтээгдэхүүний борлуулалтаас, эх загварыг нь бүтээсэн мэргэжлийн уран бүтээлчид роялти төлөх буюу оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зарчмаар ажиллах юм.

Мөн МҮХАҮТ нь ӨБДС ХХК-ийн оюуны өмчөөр баталгаажсан бүтээгдэхүүнийг Монгол улсыг төлөөлөн оролцдог бүх олон улсын үзэсгэлэн, түүн дотор Дэлхийн Экспо 2025 Осака (2025 оны 4-10 сар) зэрэг арга хэмжээ болон гадаад харилцаандаа ашиглаж байх талаар Санамж Бичиг байгууллаа. Энэ нь соёлын экспорт, аялал жуулчлалын сурталчилгаа, үндэстний бахархалт үзлийг түгээх зэрэг олон чиглэлт санаачилга бөгөөд монгол хүн оюуны бүтээлээрээ тогтмол орлого олох боломжийг нээж өгч байгаа юм.   


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06