(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Дуу хөгжим, видео контентын салбарын зохиогчийн эрхийн тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

2024/11/12 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын оюуны өмч хамгаалах холбоо ГҮТББ хамтран “Зохиогчийн эрх ба цахим орчны хамгаалалт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Монгол Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Оюуны өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн гишүүн байгууллага бөгөөд энэхүү хуульд заасан чиг үүргийн дагуу оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлого боловсруулагч институци хоорондын уялдааг хангах, хувийн хэвшлийн нэгдсэн дуу хоолойг шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буй юм.  

Хэлэлцүүлэгт Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй соёлын салбар, тэр дундаа видео контент, кино урлаг, дуу хөгжмийн салбарын оролцогч талуудын зохиогчийн эрхийн хамгаалалтын өнөөгийн байдал болон оюуны өмчийн цахим зөрчлийг илрүүлэх системийг боловсронгуй болгох, цахим зөрчлийг хялбаршуулсан журмаар илрүүлж, шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлэхдээ “Бид цаашид оюуны өмчтэй холбоотой цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тиймээс өөр өөрсдийн чиглэлээр нэгдээд, хамтдаа салбар салбарынхаа хөгжлийн төлөө явахыг урьж байна” хэмээлээ.

МҮХАҮТ-ын хувьд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Монгол урчуудын оюуны бүтээлийг Осака экспо 2025-д сурталчлан борлуулах, түүнчлэн гадаад, дотоодын хүндэт зочдод өгөх бэлгийн багцдаа энэхүү бүтээгдэхүүнийг оруулан хамтарч ажиллан, сайн жигийг тогтоохоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал “МҮХАҮТ Оюуны Өмчийн үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд хувийн хэвшлийн төлөөлөл болсон дуу хөгжим, видео контентын салбарын зохиогчийн эрхийн асуудал цахим орчны хамгаалалт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хувийн хэвшилд бас цахим орчинтой, зохиогчийн эрхтэй холбогдох асуудлууд их байна. Төрийн байгууллагуудын хувьд давхардал байдаг юм уу, зарим тохиолдолд зохиогчийн эрхийн бүртгэлийг давхардуулж бүртгэдэг. Эдгээрийн хоорондын уялдаа холбоо хэрэгтэй байна. Хувийн хэвшлийн зүгээс зөрчлийг илрүүлэх шийдлүүд хэрэгтэй, оюуны өмчийн чиглэлээр нэгдсэн баримт бичиг боловсруулах шаардлагатай байна гэх мэтчилэн хувийн хэвшлүүдээс санал, санаачлагууд гаргаж байна. МҮХАҮТ энэхүү уялдаа холбоог хангах чиглэлээр цуврал арга хэмжээнүүд зохион байгуулна. Өнөөдрийнх бол зөвхөн дуу хөгжим болон видео контентынхон хамтарсан хэлэлцүүлэг юм” гэлээ.

МОӨХХолбооны Гүйцэтгэх захирал У.Тамир “Оюуны өмчийн хулгай сошиал, цахим орчин руу шилжиж байна. Уламжлалт аргаар зохиогчийн эрхийн хулгай хийхээсээ илүү цахимаар их хийж байна.

Цахим орчинд гарч байгаа зохиогчийн эрхийн хулгайг өнөөдөр Зөрчлийн тухай хуулиар цагдаагийн байгууллагад хандах байдлаар ихэвчлэн шийдэж байна. Оюуны өмчийн газарт мөн хандаж байна. Аль ч тохиолдолд Зөрчлийн хуулиар захиргааны хариуцлага тооцох арга хэмжээ авахаар байгаа. Бодит амьдрал дээр дийлэнх хэрэг гомдлыг эзэн холбогдогч нь олдохгүй байна гэдэг байдлаар хаагдаж, шийдвэрлэгдэж чадахгүй байна.

Энэ бол ганцхан Монголын асуудал биш. Дэлхий даяар асуудал болж байна. Бусад улс орнууд цахим хулгайтай цахим аргаараа л тэмцэж байна. Зохиогчийн эрхийн зөрчлийг цахим орчинд яаж хурдан илрүүлэх, ямар хугацаанд таслан зогсоох вэ гэдэг дээр цахим технологи ашиглаж маш хурдан таслан зогсоож байна. Үүний дараа хуулийн хариуцлагаа ярьж байна. Энэ арга руу шилжих цаг болсон.

2021 онд Зохиогчийн эрхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуульд оюуны өмчийн хулгайг оюуны өмчийн байцаагч нь нэн даруй таслан зогсооно, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч оюуны өмчийн хулгайг мэдсэн даруйдаа зогсоох үүрэгтэй гэх мэт заасан. Харамсалтай нь бодит амьдрал дээр цахим системгүйгээр хэрэгжих ямар ч боломжгүй байна” гэлээ.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05