(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Оюуны өмчийн эрхэд хамаарах түгээмэл 5 алдаа

2024/11/11 0

Оюуны өмчийн эрхэд хамаарах дараах таван алдааг бизнес эрхлэгчид түгээмэл гаргаж байна. Үүнд:

АЛДАА НЭГ

Асуудал: Сав баглаа боодол
Дийлэнх компаниуд БНХАУ-д сав баглаа боодлоо захиалгаар хийлгэдэг. Гэтэл Хятад талын түнш компани тэрхүү сав баглаа боодолд өөр бүтээгдэхүүн савлаж, Монголд борлуулж эхлэв.

Шийдэл: Сав баглаа боодлын хэв загвар онцгой, давтагдашгүй өвөрмөц бол бүтээгдэхүүний загварын патент, эсвэл дор хаяж лого, өнгө, брэнд нэртээ барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийж ОӨГ-т бүртгүүлэх. Улмаар Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын дагуу хүсэлт гаргаж, хуурамч барааг зогсоох боломжтой. 

АЛДАА ХОЁР

Асуудал: Брэнд нэр
Салбартаа нэр хүндтэй компани боловч брэнд нэр нь БНХАУ-д өөр этгээдийн нэр дээр бүртгэгдсэн тохиолдол бий. Энэ нь Хятадад өөрийн брэнд нэрээр үйл ажиллагаа явуулахад бэрхшээл үүсгэх юм.

Шийдэл: Барааны тэмдэг, патентын эрхийн хамгаалалт нь нутаг дэвсгэрийн хүрээнд хязгаарлагддаг тул экспорт хийж буй улсдаа оюуны өмчөө бүртгүүлж хамгаал.

АЛДАА ГУРАВ

Асуудал: Цаг хугацаа
Хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй, олон жил үйл ажиллагаа явуулсан компани. Гэвч оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгээгүйн улмаас хуурамч, дуураймал бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоож чадахгүйд хүрэв.

Шийдэл: Аж үйлдвэрийн өмчийн хувьд хэн түрүүлж бүртгүүлсэн нь эрхээ хамгаалах зарчим үйлчилнэ. Мөн Хуульд заасан боломжит хугацаануудыг тооцоолох шаардлагатай.

АЛДАА ДӨРӨВ

Асуудал: Буруу ойлголт
Оюуны өмчид хамаарах зөрчлийг Таны өмнөөс хэн нэгэн цагдаа, хуулийн байгууллага мөрдөж шалгана гэж буруу ойлгодог. Хүн бүр аюулгүй байдлаа хангаж, гэрийнхээ хаалга үүдийг цоожлоод гардаг шиг Та ч бас өөрийн өмчид хариуцлагатай хандаж, зохих арга хэмжээг авах буюу эрхийн хамгаалалттайг бусдад сануулж түгээ. Мөн Таны эрхийг зөрчиж байгаа этгээдийг олж шаардлага тавь. Гагцхүү үүний дараагаар Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газарт гомдол гаргах боломжтой болох юм.

АЛДАА ТАВ

Асуудал: Буруу ойлголт
Бизнесээ “патентжуулна” гэх нэрээр “монополь” үйл ажиллагаа эрхлэхийг зорьдог. 

Шийдэл: “Патент” гэдэг нь техник, технологийн түвшин ахиулсан, үйлдвэрлэх боломжтой цоо шинэ бүтээгдэхүүн, түүнийг үйлдвэрлэх аргад хамаарна. Патент бол оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төрлүүдээс хамгийн өндөр шалгууртай төрөл юм. Иймд оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төрлүүдийн ялгаа, тэдгээрт тавигддаг шаардлагуудыг дараах холбоосоор орж үзнэ үү.

Нийтлэл бичсэн: С.Дүүрэнжаргал
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №068

 

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
Утас: 77277070-8
Цахим шуудан: duurenjargal@mongolchamber.mn; patenttmbur@mongolchamber.mn 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” узэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН – 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
МОНГОЛ, ИХ БРИТАНИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР УУЛЗЛАА
2026/09/28
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ISO/IEC 17025:2017 СУРГАЛТ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/09/25
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
2026/09/25
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
“ОМСКИЙ ЛЕС” ХХК
2026/09/24
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
БНХАУ-ЫН ЛЯОНИНЬ МУЖИЙН ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХУДАЛДААНЫ VII ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС ЗОЧИН ОРНООР ОРОЛЦЛОО
2026/09/24
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС  ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН 19 ДЭХ УДААГИЙН НЭГДСЭН ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ
2026/09/23
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
МҮХАҮТ HRDD ПРАКТИК ХЭРЭГСЭЛ БОЛОВСРУУЛЖ БАЙНА
2026/09/21