Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог Сэлэнгэ аймагт байгуулна
МҮХАҮТ-аас зохион байгуулж буй Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт эхэллээ.
Уулзалтад МҮХАҮТ-ын Орлогч Дарга Б.Намжилсүрэн тэргүүтэй Танхимын төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн орон нутгийн засаг захиргааны ажилтнууд, Сэлэнгэ аймаг дахь мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож байна.
Тэд орон нутгийн бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж шийдлийг тодорхойлох ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ ХОРОО-г байгуулах юм.
СЭЛЭНГЭ АЙМАГ БИЗНЕСИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ БИЙ БОЛГОЖ БОДИТ ҮР ДҮНГ БИЙ БОЛГОНО
Сэлэнгэ аймаг нь газар тариалан, уул уурхай давамгайлсан учир томоохон аж ауйн нэгжүүдэд түшиглэн аялал жуучлалыг хөгжүүлэх зорилготой. Сэлэнгэ аймаг төр хувийн хэвшлийн зөвлөлөөрөө дамжуулан бизнесийн төлөвлөгөөтэй болж бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, боломжийг нээж бодитой ажил хэрэг болгон ажиллана.